Хүүхдийн хөгжлийг технологийн хичээлээр дэмжих арга зүй
Хэвлэлийн нэр: "Нээлттэй хичээл" сэтгүүл
Зохиогч:  А. Нэргүй
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2011-06-10
Хуудас дугаар: 9
Өгүүллийн хураангуй:
Хүүхдийн хөгжлийг технологийн
хичээлээр дэмжих арга зүй Хүүхдийн сэтгэн
бодох, хийсвэрлэн төсөөлөх, зурж дүрслэх, зохион бүтээх, урлан бүтээх, чадварыг хөгжүүлэх гол хичээлүүдийн нэгд
дүрслэх урлаг, технологийн хичээл гол байр суурийг эзэлдэг. Сургуульд анх орж
ирж суралцаж буй хүүхдүүдийн хувьд
цэцэрлэгт хийж бүтээж, тоглож байсан үйл ажиллагаатай нь хамгийн ойрхон
байдаг хичээл бол дүрслэх урлаг технологийн хичээл юм. Ийм ч учраас тэдний
сонирхолтой, хийж бүтээх эрмэлзэл дээр нь тулгуурлан тэдний хэрэгцээ сонирхолыг
харгалзан, хийх бүтээх хүслийг нь дэмжин сайн арга зүйгээр хичээлийг заах нь хүүхдийг
цаашид хөгжүүлэх үндэс нь тавигдана. Хүүхэд өөрийн
бодол төсөөллөөөр зурах, бүтээх явцдаа хүрээлэн буй орчныхоо юмсын хэлбэр дүрс,
өнгийг таньж нэрлэнэ, их, бага, тэнцүү урт богино, зэрэг хэмжээ, хатуу зөөлнийг
ялгана, юмсын бүрдэл хэсгийг тоолох ингэснээр тэдний ухааны урыг нь хөгжүүлэхэд
технологи, дүрслэх урлагийн хичээл
дэмжлэг үзүүлдэг. Нэг талаар
тодорхой хэмжээний сурах авхаалж, чадвар төлөвшин тогтож байдаг, нөгөө талаас
тэр авхаалж, чадварын үндсэн дээр цаашдаа багшийн туслалцаатай мэдлэг эзэмших
хүрээ нь тэлэгдэж байдаг. Хүүхдийн
сэтгэхүй, бүтээлч чадварыг хөгжүүлэхэд бусдыг дуурайлгүй өөрөөрөө байж, өөрөө
сэтгэн бодох хугацааг хичээлийн явцад
гаргаж өгөх нь чухал. Гэтэл аливаа зүйлийг дуурайлган хийлгэх, ном сурах
бичгийн бэлэн зүйлийг тэр чигт нь хуулбарлан хийлгэх нь элбэг байдаг. Ингэснээрээ хүүхэд өөрөө сэтгэн бодох боломж
нь цөөрч, шинээр сэтгэх үйл ажиллагаа нь идэвхгүй байдалд орно. Тэгвэл дүрслэх
урлаг технологийн хичээлээр өөрөө сэтгэн бодох, хийх хүслийг нь яаж дэмжих вэ? Хичээлийн сэдвийн
нэрийг оноож өгөхдөө эхнээсээ л хүүхдийн сонирхолыг төрүүлэхүйц, хийж үзэх
хүсэл эрмэлзлийг нь хөдөлгөсөн тийм нэрээр нэрлэх. Мөн хичээлийн явц хөгжилтэй
тоглоомын хэлбэртэй байх. Ингэхийн тулд багш сургалтандаа сонирхолтой,
хөгжилтэй байх хүчин зүйлүүдийг бодож олох хэрэгтэй. Нэг хичээлийг
жишээ болгоё. Сэдэв “Сүлд модны тоглоом
б Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод