МУБИС-ийн англи хэлний бус мэргэжлийн ангийн оюутнуудын Англи хэлний сургалтыг сайжруулах зарим асуудалд
Хэвлэлийн нэр: Гадаад хэл заах аргазүйн асуудал № 34
Зохиогч:  Г.Чулуун-Эрдэнэ
Хамтран зохиогч: [Д.Насанханд :01.ELA080],[Г.Агиймаа:01.ELA110]
Хэвлүүлсэн огноо: 2013-03-22
Хуудас дугаар: 44-46
Өгүүллийн хураангуй: Англи хэлний боловсрол олгох үйл ажиллагааны талаар баримтлах "Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөр" , "Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөр-2" бодлогын баримт бичгийг тус тус батлан хэрэгжүүлж байна. МУБИС-ийн англи хэлний бус мэргэжлийн ангиудад англи хэлний сургалтыг эхний 3 улиралд 256 цагийн хичээлийг семинарийн хэлбэрээр , үндсэн бүлгээр зохион байгуулдаг. Англи хэлний хичээлийн агуулга, үргэлжлэх хугацаа, хичээл явагдаж буй орчин зэргийн талаар оюутнуудаас олон санал ,хүсэлт гардаг тул бид англи хэлний сургалтыг сайжруулах талаар санал хуваалцаж байна.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: