Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Монголын бодибилдингийн спортын түүхэн хөгжлийг судалсан нь /1990 оноос өнөөг хүртэл/

Хэвлэлийн нэр: гадаад хэл заах арга зүйн асуудал

Зохиогч:  Ч.Цогтбаяр

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2016-02-10

Хуудас дугаар: 89-91

Өгүүллийн хураангуй:

 

          Удиртгал

Бодибилдингийн спортын үүсэл хөгжил нь 1990-ээд оны эхэн үеэс үүдэлтэй гэж үздэг. 1989 оны сүүлээр хэсэг сэтгэл нийлсэн залуус штанг, гантель гэх мэт зүйлс цуглуулан өөрсдийн бие бялдрыг чийрэгжүүлэн хөгжүүлэх зорилгоор нэгдэн бэлтгэл сургуулалт хийж эхэлсэн. 1990 онд ОХУ-аас Бодибилдингийн комплекс төхөөрөмжийг тус спортын төрлийг хөгжүүлэх зорилгоор авчиран анхны клуб болох “Хар Ирвэс” бодибилдинг, аэробикийн сургалт зуучлалын төв байгуулагдан Улсын бүртгэлд бүртгүүлэн албан ёсны тамга тэмдгээ авч үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж иржээ. Үүнээс улбаалан Монголын хамгийн анхны Бодибилдингийн тамирчид төрөн гарсан билээ. “Хар Ирвэс” клубын санаачилагаар анх Монголын Бодибилдингийн холбоог байгуулсан. МББХ-н 1993 онд ОУББХ-той харилцаа тогтоож гишүүнээр элсэн тухайн ондоо ДАШТэмцээнд анх удаа Монгол улсыг төлөөлөн оролцож байжээ. Үүнээс хойш ОУББ-Вейдер Акедима, ОУ болон, АББХ-нд нэгдэж сургалт, семинарт тогтмол оролцож ирсэн.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаггүй сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #дасгалжуулалт #Бодибилдингийн спорт
Өгүүлэл нэмсэн: Ч.Цогтбаяр