Эгэх орчуулга /Back translating/: Суралцагчид ухаарч унших, орчуулах үйлд анхаарлаа төвлөрүүлснээр гадаад хэлний цогц мэдлэг эзэмших нь
Хэвлэлийн нэр: Forum
Зохиогч:  П. Алтанзул
Хамтран зохиогч: А.Баасанжаргал
Хэвлүүлсэн огноо: 2015-08-11
Хуудас дугаар: 30-35
Өгүүллийн хураангуй: Эгэх орчуулга /Back
translating/: Суралцагчид ухаарч унших, орчуулах үйлд анхаарлаа төвлөрүүлснээр гадаад
хэлний цогц мэдлэг эзэмших нь Гадаад
хэлийг сурч буй оюутнуудын хувьд унших үйл явц хамгийн чухал юм. Гэвч ихэнх
суралцагчдын хувьд уншсаны дараа үр дүнгүй байгаа талаар гомдоллодог, энэ нь
тэдний анхаарлаа төвлөрүүлж, хийж буй үйлдэлдээ ач холбогдол өгдөггүйтэй
холбоотой байдаг. Энэ бүгдээс
харахад ерөөсөө хэлний бүтцэд анхаарлаа хандуулахгүй бол гадаад хэл эзэмшинэ
гэдэг боломжгүй юм. Энэ тухай Смитийн хэлснээр “Хүмүүс ямарваа нэг юмыг
сурахдаа анхаарлаа төвлөрүүлж байж сурдаг бөгөөд үүнд хувь хүний оролцоо чухал юм. ” /Смит 2010,721/ Тиймээс энэ үе шат нь суралцагчид гадаад
хэлийг сурахдаа уншлагын хичээлд ач холбогдол өгч, хэлний бүтцийг ухамсарлан
ойлгоход тусалдаг. Үүнд хамгийн чухал нь
бусад чадварууд хамтдаа хөгждөг. Жишээлбэл, хэрвээ суралцагч санаа
бодлоо англиар ярьж илэрхийлж чадахгүй байвал бичих үйлээр илэрхийлж болох
бөгөөд энэ нь эргээд эх материалаас хам сэдэвтэй холбоотой дүрмийг мэдэж авах
зэргээр гадаад хэлийг эзэмших нэг арга
зам нь болдог.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн нэр хүндтэй сэтгүүлээс орчуулсан өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Гадаад
Түлхүүр үг: #хэлц хэллэгийн ялгаа #эгэх орчуулга #ухаарч ойлгох