ЕБС-ийн Мэдээлэл зүйн багшийн ажлын ачааллыг багасгах нэгэн хувилбар
Хэвлэлийн нэр: МУБИС, КМТС, Эрдэм шинжилгээний бичиг - III
Зохиогч:  С.Эрхбаяр
Хамтран зохиогч: [Д.Норовсүрэн:09.PRG050]
Хэвлүүлсэн огноо: 2013-05-24
Хуудас дугаар: 3
Өгүүллийн хураангуй: Үндэслэл
Өсөн нэмэгдэж буй мэдээллийн технологийн мэдлэг чадварыг суралцагчдад арван жилийн сургалтад мэдээлэл зүйн хичээлээр их дээд сургуульд мэдээллийн технологи, компьютерийн хэрэглээ зэрэг хичээлүүд үе шаттайгаар олгож байна.
Мэдээллийн технологи нь аль ч салбар шинжлэх ухаанаас дутахгүй зарим талаараа хэрэглээ өндөртэй шинжлэх ухаан болох нь илт ойлгомжтой болсоор байхад ЕБ-ын зарим сургуулиудад энэхүү хичээлийн ач холбогдлыг үнэлэхгүй байх, бууруулан авч үзэх үзэгдэл ажиглагдсаар байгаа бөгөөд энэ нь ЕБС төгсөгчдийн стандартын мэдлэг чадварын түвшин доогуур байгаа зэргээс харагдаж байна. Мэдээлэл зүйн хичээлийн чанар тааруу байгааг дараах хэдэн шалтгаантай холбон авч үзэж болох юм. Үүнд:
- ЕБС-ийн мэдээлэл зүйн багшийн ажлын ачаалал их
- Мэдээлэл зүйн хичээлийн цагийн багтаамж бага
- Мэдээлэл зүйн хичээл нь улсын шалгалттай хичээлийн тоонд ордоггүй
зэрэг шалтгаануудыг авч үзэж болно
ЕБС-ийн мэдээлэл зүйн багшийн ажлын ачаалал их байгаа нь дээр дурдсан хэд хэдэн шалтгаанаас илүүтэйгээр анхаарал татаж байгаа юм. Үүнийг цааш дэлгэрэнгүй авч үзвэл:
Хөдөлмөрийн тухай хуулиар ЕБС-ийн багш нь долоо хоногт 34 цагтай тэнцэх “боловсролын стандарт хэрэгжүүлэх” ажлыг хийх ёстой байдаг бөгөөд үүнд 10 цагийн сургалтын хөтөлбөр боловсруулж төлөвлөх, 19 цаг хичээл заах 5 цаг хөтөлбөрөө сайжруулахад зарцуулахаар тус тус заасан байдаг. Гэтэл ЕБС-д мэдээлэл зүйн хичээл нь долоо хоногт 1 цаг байдаг нь тухайн багш үндсэн ажлын цагийн нормыг биелүүлэхийн тулд 19 ангид мэдээлэл зүйн хичээлийг заана гэсэн үг юм.
Энэ нь цаашилбал 19 ангийн сурагчдын
дэвтэртэй ажиллах
шалгалтын материал боловсруулах
шалгах
үнэлэх гэх мэт ажлуудтай холбогдож байна.
Үүнээс авч үзэхэд эдгээр нормыг биелүүлсний дараа мэдээлэл зүйн хичээлийн чанар хэр зэрэг байх вэ гэсэн асуудал гарч ирнэ.
Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: