Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хандах эхчүүдийн харилцааны онцлог
Хэвлэлийн нэр: МУБИС-Боловсрол судлалын сургууль
Зохиогч:  О.Тунгалаг
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2014-02-14
Хуудас дугаар: 6
Өгүүллийн хураангуй:
Гэр бүл бол хүүхэд анх харилцаанд
орж нийгмийн харилцааны дадал туршлага олж авдаг нийгмийн анхдагч институт юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслахад чиглэгдсэн үйл ажиллагааг явуулах ихээхэн
нөөц бололцоотой газар бол гэр бүл. Гэхдээ энэхүү нөөц бололцоог ашиглахын тулд
эцэг эх төрөл төрөгчид нь хүүхдийн асуудлыг ойлгох ёстой, хүүхдийн хөгжилд
үүрэгтэй зүйлсийг ойлгож ухамсарлах ёстой. Зөвхөн энэ тохиолдолд л уг нөөц
бололцоог зохих ёсоор ашиглаж чадна. Чухамдаа эцэг эх, тэдний харилцааны арга зүй
аргачлал хөгжлийн бэрхшээл цааш үргэлжлэх шалтгаан болдог. Эцэг эхийн харилцаа
үүсэх механизм болон хүүхдийн хөгжилд үзүүлэх тэдний нөлөөний хүчин зүйлс
өнөөдрийг хүртэл хангалттай судлагдаагүй үлдсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдэд уг хүүхэдтэй харилцах эхийн харилцааны асуудал онцгой тулгамдсан
асуудал болж байна. Энэ нь уг асуудалд онолын анализ дүгнэлт хийхэд зайлшгүй
шаардлагатай бодит өгөгдөл мэдээлэл байхгүй байгаагаар тодорхойлогдож байна.
Мөн түүнчлэн судалгааны арга, психологийн иж бүрэн цогц оношлогооны илүү үр
дүнтэй аргын хэрэгцээ байсаар байгаагаар тодорхойлогдоно. Манай судалгааны зорилго нь оюун
ухааны хомсдолтой, харааны өөрчлөлттэй хүүхэдтэй эхийн үйл ажиллагаа, хүүхдийн
хөгжлийг зөрчилгүйгээр мэдрэлийн оношлогоо хийхэд чиглэгдэнэ.