Үндэсний соёлын онцлог ба орчуулга
Хэвлэлийн нэр: МУБИС-ийн Нийгэм,хүмүүнлэгийн сургуулийн Эрдэм шинжилгээний бичиг № 3
Зохиогч:  Д.Цэдэнжав
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2015-10-23
Хуудас дугаар: 198-202
Өгүүллийн хураангуй: Аливаа хүн эх болон гадаад хэл сурахдаасаланги үг хэллэг, хэлзүйн дүрэм тогтоогоод зогсохгүй, тухайн ард түмнийтүүх, ёс заншлыг мэдэрч амьдралын тогтсон хэв маягт дасаж,сэтгэх хэв маягийг нь хүртэл олдог байна. Тухайлбал, хүүхэд хэлж ярьж сурснаараа, түүнтэй хамт соёлтой болсноороо хүн болдог. Тиймээс соёл, хүн хоёрыг салгаж ойлгох аргагүй юм. Орчин үеийн хэл шинжлэлд хэлийг харилцах, танин мэдэхийн хэрэглүүр гэхийн зэрэгцээ соёлын нэг хэлбэр, соёлыг хадгалж, тээж, илэрхийлж байдаг зүйл гэж үздэг.
Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #орчуулгын найруулга зүй #хэлбэр агуулгын харьцаа #үгийн шилжмэл утга #соёл судлал #орчуулгын хувиргалтууд #хэл