тодотгогч тодотгуулагчийн харьцаан дахь зүйрлэлт чимэг тодотголын утга,үүрэг хэрэглээ
Хэвлэлийн нэр: МУБИС,Лавай,ЭШБ,Уб
Зохиогч:  Б. Мөнхтуяа
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2011-05-26
Хуудас дугаар: 61-76-р тал
Өгүүллийн хураангуй: .....
Зүйрлэлт чимэг тодотголыг тухайн зохиолчийн урансайхны сэтгэлгээний
илэрхийлэл, уран яруу дүрслэн зохиох найруулгын ур маяг болох талаас нь ажиглах
тодорхойлох төдийгөөр хязгаарлаж ирсэн
бөгөөд монгол ахуй, зан заншил, соёл сэтгэлгээ, танин мэдэхүйн өвөрмөц онцлог
болон өгүүлэгчийн үнэлэмжийг тусгасан “хэлний нэгж” болох талаас нь шинжилсэн
судалгаа ховор байна. 1. Монгол урансайхны эхийн
найруулгад зүйрлэлт чимэг тодотголоор өгүүлэгчийн эерэг үнэлэмжийн эрхэмлэн нандигнасан, омогшиж бардамнасан, сайшаан
магтсан, уяран баяссан өнгө аяс, утгыг
илэрхийлнэ. 2. Монгол урансайхны эхийн
найруулгад “зүйрлэлт чимэг тодотгол” нь
урнаар дүрслэх хэрэглүүр болохоос гадна үндэстний танин мэдэхүй ба сэтгэлгээний
онцлогийг илтгэх үүрэгтэй ”хэлний нэгж” юм. 3. Урансайхны зүйрлэлт чимэг тодотголууд нь хэл талаасаа
буюу хэлбэр – хэлзүйн бүтцийн талаасаа: а.“зүйрлэлт чимэг тодотгол, дан нэр” + “тодотгуулагч (нэр үг