Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Анагаахын их сургуулийн эмэгтэй оюутнуудын хүчний тэсвэр олгох фитнесс-сургалтын арга зүй

Хэвлэлийн нэр: Фикическая культура

Зохиогч:  Ш.Энхбүрэн

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2016-03-16

Хуудас дугаар: хуудас 20-22

Өгүүллийн хураангуй: Оюутны бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг тогтоосон судалгаагаар эмэгтэй оюутнууд хамгийн бага үзүүлэлттэй байгаа нь ажиглагдсан. Их сургуулиа төгсөхөд тэдний үзүүлэлт байх ёстой түвшингээс 40-50% доогуур байхад энэ үзүүлэлт хөвгүүдэд ердөө 10-15% доогуур байсан. Анагаахын оюутнуудын бие бялдрын бэлтгэлжилт нь зохих түвшингээс 60-70%-р доогуур байгаа дүн гарсан нь мэргэжилтэн, эмч нарт тусгай анхаарал хандуулахыг шаардаж байна.  Тулгарч буй энэ байдал нь орчин үеийн сурган хүмүүжүүлэх арга технологийг нэвтрүүлж асуудлыг цаг алдалгүй зайлшгүй шийдвэрлэх нь чухал болохыг харуулж байна. Хүний бие бялдрын бэлтгэлжилтийг төлөвшүүлэх үндэс нь түүний суурь чанарууд болох: хүч, уян хатан, хурд, тэвчээрийг хөгжүүлэхэд оршино. Эдгээр чанаруудыг хөгжүүлж төлөвшүүлснээр залуу хүний бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг тодорхойлдог хяналтын тест, дасгалуудыг амжилттай гүйцэтгэхэд нь оюутнуудад хувь нэмэр болно. Эмэгтэй хүний булчингийн тогтолцоо нь сул байдаг ба энэ нь охидын хүч ба хүчний тэсвэрийн үзүүлэлтийг зохих түвшинд хөгжүүлэхэд саад учруулж бие бялдрын бэлтгэлжилтийг төлөвшүүлэхэд ихээр нөлөөлж байдаг. Хүчний тэсвэр нь хүчний чиглэлийн дасгалуудыг үргэлжилсэн хугацаанд гүйцэтгэх гэсэн ойлголт юм. Ийм байдлаар мэргэжилтэн, багш нар эмэгтэй хүний бие организмын анатоми-физиологийн онцлогийг тооцож сургалтандаа жендерийн асуудлыг зайлшгүй авч үзэх шаардлага урган гарч байна.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн нэр хүндтэй сэтгүүлээс орчуулсан өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Гадаад

Түлхүүр үг: #технологи #бие бялдрын бэлтгэлжилт #хүчний тэсвэр #анагаахын эмэгтэй оюутнууд #фитнес-сургалт

Хавсаргасан файл:


Өгүүлэл нэмсэн: Ш.Энхбүрэн