химийн хичээлээр сурагчдын мэдлэг чадварыг үнэлэх тестэд хийсэн анализ
Хэвлэлийн нэр: Байгалийн ухааны сургуулийн эрдэм шинжилгээний бичиг №3
Зохиогч:  Б.Норовсүрэн
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2011-11-07
Хуудас дугаар: 332
Өгүүллийн хураангуй: Бүх шатны сургуулийн ямар ч хичээлийн сургалтын үйл явцын чухал бүрэлдэхүүн хэсэг нь суралцагчдын мэдлэг чадвар, төлөвшлийг бодитой үнэлж дүгнэх асуудал юм. Үнэн бодит үнэлгээ нь уг хичээлийн агуулга сурагчдын нас сэтгэхүй, оюуны чадварт хэр нийцэж байгааг бодитой илрүүлэх боломж олгох учраас эргээд хөтөлбөрийн агуулга болон багшийн сургах арга технологио шинэчлэн боловсронгуй болгож хөгжүүлэх баримжаа болдог. Үүний тулд үнэлгээний аргуудыг зөв хослуулан хэрэглэх, шинэлэг арга, хэлбэрүүдийг сонгох нь илүү ач холбогдолтой. 1990-ээд оны дунд үеэс ЕБС-ийн сургалтанд тестийн аргаар үнэлгээ хийх явдал нэвтэрч одоог хүртэл өргөн хүрээтэй хэрэглэгдэж байна. Иймээс химийн багш нарын сурагчдаас авч байгаа мэдлэг чадвар шалгах тестийн бүтэц, агуулга, хамрах хүрээ, хүндийн зэргийг задлан шинжилж ñóðàëöàã÷äûí òàíèí ìýäýõ¿éí ò¿âøèí, химийн áîëîâñðîëûí ñòàíäàðòòàé õýðõýí íèéöýæ байгаад үнэлгээ дүгнэлт өглөө.
Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #блүмийн таксономи #танин мэдэхүйн түвшин #химийн хичээлийн үнэлгээ