Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Монгол гэрийн загварчлал

Хэвлэлийн нэр: МУБИС-ийн КМТС -ийн Эрдэм шинжилгээний бичиг, 3(2011)

Зохиогч:  Т.Уламбаяр

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2011-10-01

Хуудас дугаар: 39-41

Өгүүллийн хураангуй:

Хураангуй

Мэдээллийн технологийн орчин үеийн хөгжлийн чухал чиглэл бол загварчлал юм. Монголчуудын гэр сууц нь их эртний уламжлалтай агаад хөгжил хувьслын олон шатыг туулан өнөө үед уламжилжээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжынхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. Өмнө нь монгол гэрийн яс модны 3D компьютер загварыг боловсруулж байсан. Түүнийг сайжруулсаар байгаа юм.

Энэхүү загварын ач холбогдол нь:

  • ·      Компьютер загварчлал хичээлд үлгэр жишээ болгон хэрэглэх, гэрийн иж бүрдэл бүрийг суралцагчдаар зохион бүтээлгэхэд амьдралд ойрхон сонирхолтой дасгал болдог.
  • ·        Интернэтэд байрлуулж олон улсад монгол гэрийг сурталчилах ажилд хувь нэмэр оруулах боломжтой
  • ·        Интерактив загвар програм учир гэрийн фото зурагнаас маш олон давуу талтай.
  • Энэ удаа өмнө боловсруулж байсан монгол гэрийн яс модны загварыг хэрхэн сайжруулсан талаар танилцуулах болно. Тухайлбал гэрийн дээвэр, туурга, бүрээс гэх мэт эд зүйлүүдийг бүтээсэн. C# хэл болон Tao Framework ашигласан учир үйлдлийн систем харгалзахгүй ажиллах боломжтой болсон.

Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #OpenGl графикийн сан #Загварчлал #Монгол гэр

Өгүүлэл нэмсэн: Т.Уламбаяр