АНУ-ын ерөнхий боловсролын төсвийн тогтолцоо
Хэвлэлийн нэр: Лавай
Зохиогч:  Г.Өлзийсайхан
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2016-03-03
Хуудас дугаар: 87-92
Өгүүллийн хураангуй: Энэхүү судалгааны зорилго нь АНУ-ын ерөнхий боловсролын
төсвийн тогтолцоог судалж, өөрийн оронд авч ашиглаж болох арга замыг илрүүлэхэд
оршино. Судалгаанд төсвийн бүрдүүлэлт, хуваарилалт гэсэн үзүүлэлтээр авч, оролцогч
субъектүүдийн үүрэг оролцоог судаллаа. Судалгааны үр дүнгээс харахад, ерөнхий
боловсрол нь орон нутгаас үзүүлэх үйлчилгээнд хамаардаг тул муж улс, орон нутаг
ерөнхий боловсролын төсвийн бүрдүүлэлт, хуваарилалтад чухал үүрэгтэй оролцдог
байна. Ерөнхий боловсролын төсвийн бүрдүүлэлт, хуваарилалт нь холбооны улс,
муж, орон нутаг гэсэн түвшинд хуваагддаг бөгөөд төсвийн бүрдүүлэлтийн дийлэнх
хувийг хөрөнгийн татварын орлогоос бүрдүүлдэг байна. Холбооны улсын Засгийн
газрын ерөнхий боловсролын төсвийн бүрдүүлэлт, хуваарилалтын зорилго нь
боловсрол эзэмших эрхийг хангахад чиглэдэг ба энэ нь ерөнхий боловсролын нийт
төсвийн 10 хүрэхгүй хувийг эзэлдэг ажээ. Үлдсэн хувийг муж улс, орон нутаг
бүрдүүлдэг бөгөөд ерөнхий боловсролын төсвийг хуваарилахдаа тэгш хуваарилалтын
зарчимд тулгуурлаж олон төрлийн аргыг ашиглаж байна.
Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #төсвийн хуваарилалт #боловсролын төсөв #төсвийн бүрдүүлэлт