Нэвтрэх хэсэг Нэвтрэх
ХАН АКАДЕМИЙН ВИДЕО ХИЧЭЭЛИЙГ ЕБС-ИЙН СУРГАЛТАД ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ, ТУРШИЛТ

Хэвлэлийн нэр: Нээлттэй боловсрол

Зохиогч:  Б.Бадамсүрэн

Хамтран зохиогч: [Б.Золзаяа:M.MS03],[Ц.Гэрэлтуяа:M.IT18]

Хэвлүүлсэн огноо: 2016-01-14

Хуудас дугаар: 16-23

Өгүүллийн хураангуй:

Багш, суралцагчийн сургалтын үйл ажиллагаанд нээлттэй боловсролын арга, хэлбэрийг хэрэгжүүлэх боломжийг БСШУЯ-ны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн мэргэжлийн эрдэмтэн, багш нар АНУ-ын Хан академийн 500 гаруй видео хичээлийг монгол хэлнээ орчуулан хүргэж байгаа билээ [1].

Энэхүү өгүүллээр бид Хан Академийн видео хичээлийг сургалтад хэрэглэх арга зүйг цахим  хичээлээр дамжуулан 6-р ангийн математикийн “Өнцөг байгуулах (Constructing angles)”, 10-р ангийн мэдээлэл зүйн “Вэб технологи (Intro to HTML)” бүлэг сэдвийн хүрээнд зохион байгуулан туршсан.

Судалгаанд БГД-ийн 20-р сургуулийн математик, англи хэл, биологи, түүх, мэдээлэл зүйн багш нар, МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн 3, 4-р ангийн оюутнууд хамрагдсан. Туршилтын хүрээнд багш нарт зориулсан гарын авлага, жишээ танилцуулгыг ашиглан сургалт зохион байгуулж, фокус ярилцлага хийн, хичээл болон хэрэглэгдэхүүнийг сайжруулах санал авч, судалгааны үр дүн дээр тулгуурлан Хан Академийн видео хичээлийг ашиглах цахим хэрэглэгдэхүүний загвар боловсруулж, танилцуулах болно.

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #цахим хэрэглэгдэхүүн #вэбэд суурилсан сургалт #МХХТ

Өгүүлэл нэмсэн: Б.Бадамсүрэн