Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Онлайн сургалтанд оролцогч талуудын судалгаа

Хэвлэлийн нэр: МУБИС, КМТС, ЭШБ №4

Зохиогч:  Ц.Нямсүрэн

Хамтран зохиогч: Б.Уугангэрэл

Хэвлүүлсэн огноо: 2012-10-01

Хуудас дугаар: 30-34

Өгүүллийн хураангуй:

 Онлайн сургалтын технологи хөгжихийн хэрээр онлайн сургалтын чанар, стандарт, аюулгүй байдал, багшлах боловсон хүчин, оюутнуудын суралцах чадвар зэрэг асуудлуудыг хөгжүүлэх нь нэн чухал хэрэгцээтэй болсон. Монгол улсын хувьд 2005 онд Монгол Улсын Засгийн Газраас гаргасан Цахим Монгол үндэсний хөтөлбөрийн нэг зорилт нь зайн сургалт юм. Гэвч энэхүү зорилтыг биелүүлэхийн төлөө үндэсний хэмжээнд төдийлөн дорвитой арга хэмжээ авахгүй байгаа билээ. Их дээд болон дунд сургуулиуд, төрийн бус байгууллагууд, зарим нэгэн компаниуд өөрсдийн боломжийн хэрээр онлайн сургалтыг хөгжүүлэхээр мэрийн ажиллаж байна.

 Тиймээс онлайн сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, сургалт явуулахад тулгарч буй асуудлууд, хүндрэлтэй талуудыг илрүүлэх, түүнийг шийдвэрлэх талаарх санал бодол, мөн цаашид онлайн сургалтыг хөгжүүлэхэд юуг анхаарах ёстой вэ гэх мэт асуудлаар оролцогч талуудын санал бодлыг тодруулах зорилгоор судалгаа авлаа. Энэхүү судалгааг онлайн сургалтанд оролцож байсан суралцагчдаас, мөн онлайн сургалтыг зохион байгуулж, удирдан явуулж байсан багш нараас тус тус 20, 20-н асуулга бүхий судалгаа боловсруулан интернетээр авсан болно. Судалгаанд МУБИС, МУИС-н хэд хэдэн багш нар, 100 гаран оюутны төлөөлөл оролцов.

Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #Онлайн сургалт #багш #зайн сургалтын систем #суралцагч

Өгүүлэл нэмсэн: Ц.Нямсүрэн