МУБИС-ИЙН 2015 ОНД ЭЛСЭГЧДИЙН УЯН ЧАНАРЫГ СУДАЛСАН НЬ
Хэвлэлийн нэр: лавай сэтгүүл №15
Зохиогч:  Ч.Цогтбаяр
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2016-05-19
Хуудас дугаар: 170-173
Өгүүллийн хураангуй:
Удиртгал Хүний
эрүүл мэндийг бэхжүүлж, бие махбодийн үйл ажиллагааны тогтолцоог нэмэгдүүлэн
авъяас чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн нийгмийн үйл ажиллагааны ололтод амжилт,
үр дүнг “Бие махбодын соёл” гэж ойлгоно (Л.Уртнасан,2010). Иймд бие бялдрын соёлыг оюутан залууст төлөвшүүлж,
амьдралд зайлшгүй дагаж мөрдөх ёстой гэдгийг ойлгуулах нь нэн тэргүүний чухал
асуудлын нэг болоод байна. Хөдөлгөөнийг
хамгийн их далайцтай хийх хүний чадварыг уян чанар гэнэ. Уян чанарыг гурав
ангилна. ·
Идэвхтэй ба
идэвхгүй уян /идэвхтэй уян чанар нь булчингийн өөрийн хүчний үр дүнд илрэн
гардаг, харин идэвхгүй нь гадны хүчний нөлөөн дор илэрнэ/ ·
Динамик
/хөдөлгөөнтэй/ ба статик /барилтанд/ ·
Ерөнхий ба тусгай
уян гэж ангилдаг. Хүний
тулгуур хөдөлгөөний аппарат нь араг яс, тэдгээрийг холбогч зөөлөн эд, шөрмөс, булчингаас
бүрддэг. Яс нь өөр хоорондоо үеэр холбогдож, түүний тусламжтайгаар хөдөлгөөнийг
гүйцэтгэх боломжтой болдог. Хөдөлгөөний далайц нь нэг хэсэг булчингын агшилт,
нөгөө хэсэг булчин болон түүнийг холбогч шөрмөсний сунах уян чанараас
хамаардаг. Уян чанарыг хөгжүүлэхэд сунгалтын дасгалыг ашигладаг ба эдгээр
дасгалууд нь булчинг холбогч зөөлөн эдүүдийг уян зөөлөн, сунамтгай болгодог.
Сунгалтын дасгалыг тодорхой хэмжээгээр давтан гүйцэтгэснээр уян чанар
нэмэгддэг. Хүний
уян чанар нэмэгдснээр хөдөлгөөний эвсэл сайжирч, бодисын солилцоо идэвхжиж,
цусны эргэлт эрчимжснээр хоол боловсруулах систем болон бусад эд эс, эрхтний
үйл ажиллагаа сайжирна. Мөн бие махбодоос илүүдэл хорт бодис гадагшлах явц
хурдасч, бие эрүүлжих ба ой тогтоолт сайжрах, анхаарал төвлөрөх чадвар дээшилж,
зөв шийдвэр гаргах, аливааг эерэг талаас нь харах гэх мэт сайн талтай.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #уян чанар #ерөнхий ба тусгай #хөдөлгөөний далайц #статик #динамик #бие махбодын соёл #идэвхтэй ба идэвхгүйХавсаргасан файл:
Tsogtbayar lavai.docx;