Монгол, солонгос хэлний авиа дуурайх үгийн хэлбэрийг харьцуулан судлах нь
Хэвлэлийн нэр: Гадаад хэл, заах аргазүйн асуудал №35
Зохиогч:  Ч.Дүүрэнжаргал
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2013-06-01
Хуудас дугаар: 48-50
Өгүүллийн хураангуй: Алтай язгуурын хэлний бүлэгт багтдаг Монгол, солонгос хэлний үгийн сангийн тодорхой хувийг авиа дуурайх үг эзэлнэ. Авиа дуурайх үг нь онцгой утга, хэлбэртэй, харь үгийн нөлөөгүй гадаад хэлээр орчуулахад ч хэцүү үгийн сангийн салшгүй нэг элемент, тухайн хэлний уугуул үгс байдаг. Монгол, солонгос хэлний авиа дуурайх үгийг харьцуулан судлахад ижил төстэй ба ялгаатай тал нэлээд байх бөгөөд үүнээс хэлбэрийн талыг чухалчилан судлахыг зорьсон болно.
Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #дан хэлбэртэй авиа дуурайх үг #хоршсон авиа дуурайх үг #давтсан авиа дуурайх үг