Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Шагаа оньсогын толинд

Хэвлэлийн нэр: Лавай сэтгүүл 2014 он хэвлэлтэд

Зохиогч:  С. Ганцэцэг

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2014-03-24

Хуудас дугаар: 1-10

Өгүүллийн хураангуй:

Шагаа оньсогын толинд

Монгол ардын оньсого нь Монголчуудын оюуны соёлын үнэлж баршгүй өв юм. Үгийн урлагийн тэр дундаа аман зохиолын гойд өвөрмөц төрөл, соёлыг тээгч баялаг уурхай юм. Ардын оньсогын санд шагаан тухай оньсого зохих байр эзэлдэг. Зарим судлаач шагаан тухай оньсого “бүрэн биш бүртгэлээр хагас зуу гаруй байдаг.” /4.35/ гэжээ. Оньсогыг ажиглахад шагааг өөрийг нь оньсоголсон, шагаагаар өөр юмсыг оньсоголсон, шагаан наадмыг оньсоголсон зэрэг хэлбэртэй байгаа юм. Бид нэг түүвэр /3/ -ээс 40 оньсого  авч, Монголчуудын соёл сэтгэлгээн дэх шагааг үзэх үндэстний өвөрмөц онцлог, үзэл хандлагыг тодруулахыг зорилоо.


Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #монгол ардын оньсого #Ардын аман зохиол #шагаан тухайт оньсого:

Өгүүлэл нэмсэн: С. Ганцэцэг