Медиа хэмээх ойлголтын философи утга
Хэвлэлийн нэр: Философи, эрх зүйн боловсрол Эрдэм шинжилгээний бичиг 2011/3
Зохиогч:  Ц.Ариунжаргал
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2011-05-05
Хуудас дугаар: 60-67
Өгүүллийн хураангуй: Дэлхий ертөнцийн зохион байгуулалт, түүнд үйлчилдэг харилцааны хэлбэрүүд нь бодот байдал мөн чанартаа мэдээллийн урсгалд хувирч буйг илтгэж байна. Энд цахим болон тоон медиа гол тээгчийн үүргийг гүйцэтгэх болсон. Шинэ медиагийн үйлдвэрлэлийн дагуулсан нийгэм, соёл, экологийн үр дагавар эцэстээ шинэчлэлийн боломжит хязгаарыг давснаар хүний хөгжил шинэ түвшинд тулж ирэв. Энэ бүхэн үүссэн нөхцөл байдлыг эргэцүүлэх шаардлагыг тавьж байна. Өнөөдөр медиа орчны олон түвшинт, цогц шинжийг ухамсарлах төдийгүй медиа философийг үндэслэх буюу медиаг философийн түвшинд судлах шаардлагатайг анхаарах нь чухал байгаа юм.
Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #массмедиа #цахим мэдээллийн ертөнц #медиа орчин