Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Боловсролд мэдээлэл харилцааны технологийг нэвтрүүлэх талаар монгол улсын баримталж буй бодлого, түүний хэрэгжилтэд хийсэн судалгааны дүнгээс

Хэвлэлийн нэр: Лавай эрдэм шинжилгээний бичиг

Зохиогч:  Л.Мөнхтуяа

Хамтран зохиогч: [Д.Цэдэвсүрэн:09.PRG012],[Б.Золзаяа:09.DID030],[Б.Бадамсүрэн:09.DID040]

Хэвлүүлсэн огноо: 2013-02-01

Хуудас дугаар: 41-47

Өгүүллийн хураангуй: МХТ нь боловсролд нэвтэрснээр сургалтыг илүү хувь хүний онцлог нийцүүлэх, либералчлах боломж нэмэгдэж байна. Монгол улс боловсролын салбартаа МХТ-ийг нэвтрүүлэх бодлого, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаагийн үр дүнд 2011 оны байдлаар хичээлийн зориулалтаар суурилуулсан нэг компьютерт ногдох сурагчийн тоо улсын хэмжээгээр 22,5 болж, 2000 оныхоос 13 дахин, 2008 оныхоос 2 дахин буурсан байна. Бид бүхэн энэхүү илтгэлдээ боловсролд МХТ-ийг нэвтрүүлэх, хэрэглэх, хөгжүүлэхэд МХТ-ийн “тохиромжтой” орчинг бий болгох “МХТ-ийн бүтэц”, “Сургалтын хөтөлбөр арга зүй”, “Боловсон хүчний хөгжил”, “МХТ-д тулгуурласан удирдлага, зохион байгуулалт” гэсэн хувьсагчдын хүрээнд тоон болон чанарын судалгаа хийж, гарсан үр дүнг та бүхэнтэй хуваалцаж байна.

Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #ICT competence #ICT in education #ICT #informatics #ICT infrastructure #curriculum

Өгүүлэл нэмсэн: Л.Мөнхтуяа