Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Математикийн хичээлд хандах хандлагыг тодорхойлох нь

Хэвлэлийн нэр: Боловсролын сэтгэл зүйн тулгамдсан асуудал, шийдэл

Зохиогч:  Д.Оюунчимэг

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2017-01-16

Хуудас дугаар: 5

Өгүүллийн хураангуй:

Оюутнуудын сурлагын амжилт болон хичээлд оролцох оролцоо нь тухайн хичээлд хандах хандлагаас ихээхэн хамаардаг.  Мөн оюутнуудын хичээлд хандах хандлагыг тодорхойлсноор багш нар оюутнуудад тохирсон арга зүйг ашиглан сургалтыг явуулж илүү үр дүнд хүрэх боломжтой. Энэхүү судалгааны зорилго нь математикийн багш хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын математикийн хичээлд хандах хандлагыг тодорхойлох явдал байлаа. Математикийн хичээлд хандах хандлагыг тодорхойлохдоо ICMER 2010-д тавигдсан “Student’s attutude toward mathematics: The use of factor analysis in determining the criteria” (Nor Fadilah Tahar нар, 2010 ) илтгэлийн асуулгаар Математикийн багшийн 3-р курсийн 117 оюутнаас судалгаа авч, фактор шинжилгээний аргаар боловсруулалт хийн,  дээрх илтгэлийн үр дүнтэй харьцуулан судалсан юм. Илтгэлд дурдагдсан бизнесийн ангийн оюутнуудын хувьд математикийн хичээлд хандах гол хандлага нь 1. математикт сонирхолтой, 2. математикаас айх айдас, 3. өөртөө итгэлтэй  байдал байсан бол манай судалгаанд хамрагдсан математикийн ангийнхний хувьд 1. өөртөө итгэлтэй байх, 2. математикаас айх айдас ба 3. математикийг ач холбогдолтой гэж үзэх хандлага байсан. 

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #фактор шинжилгээ #Математикийн хичээлд хандах хандлага

Өгүүлэл нэмсэн: Д.Оюунчимэг