“Багшийн мэргэжлийн хөгжлийн бодлого боловсруулах асуудалд”
Хэвлэлийн нэр: ГХС-ийн 20 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал “Гадаад хэлний сургалт: зэрэгцүүлсэн хэлзүй, заах аргын тулгамдсан асуудлууд”-ын эмхэтгэл
Зохиогч:  Ц.Бурмаа
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2013-11-07
Хуудас дугаар: 6
Өгүүллийн хураангуй: Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг (Continuing professional development (CPD)) багш нарыг боловсролын олон талт үйл ажиллагаанд хамруулан тэдгээрийн мэргэжлийн мэдлэг, ойлголт, чадварыг баяжуулах насан туршийн суралцах үйл хэмээн тодорхойлдог. Мэргэжлийн тасралтгүй хөгжлийн тогтолцоог шинэчлэх хэрэгцээ нь өсөн нэмэгдэж буй нийгмийн шаардлага, суралцагчдын ялгавартай хэрэгцээ, сонирхол, өргөжин тэлж буй мэдлэг болон сурах үйлийн цар хүрээ, сургууль болон багшийн нийгмийн өмнө хүлээсэн шинэ үүрэг, хариуцлага зэрэгтэй холбоотой байна. “Багшийн асуудал: мэргэжилд татах, мэргэжлээр нь ажиллуулах, мэргэжлийн хувьд хөгжүүлэх нь” хэмээх Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн олон улсын байгууллага (OECD report, Teachers Matter: Attracting, Retaining and Developing Teachers, (2005)-ын тайланд: 1. мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагаанд зайлшгүй хамруулах стратеги: тодорхой хугацаанд ажлаас нь чөлөөлөн хамруулах, эсхүл санхүүгийн дэмжлэг үзүүлэх мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагаа 2. урамшуулалд тулгуурласан стратеги буюу хувь багшийн хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагаанд хамруулах (зэрэг, цол ахиулах, албан тушаал ахих, цалин нэмэх) 3. сургуульд суурилсан мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагаанд хамруулах стратеги буюу багшийн хөгжлийг сургуулийг хөгжүүлэх хэрэгцээтэй уялдуулан зохион байгуулах үйл ажиллагаа зэргийг олон улсын хэмжээнд түгээмэл хэрэглэгдэж буй 3 стратеги хэмээн дурьдсан байна.
Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн тогтолцоо #дагалдуулан сургах #мэргэжлийн хөгжлийн сургалтын загваруудХавсаргасан файл:
SFL 20th anniversary Burmaa article 2013 Oct.doc;