Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Оюутны бие даасан ажлыг чанаржуулах нь

Хэвлэлийн нэр: Боловсролын хүрээлэн, МУИС

Зохиогч:  Д. Эрдэнэтуяа

Хамтран зохиогч: [Д.Батзаяа:K.NS08],[Г.Хишигбаяр :K.NS07]

Хэвлүүлсэн огноо: 2015-05-12

Хуудас дугаар: 82-90

Өгүүллийн хураангуй:

Kредит системд шилжсэнтэй холбогдуулан оюутны бие даасан ажлыг үнэлэх үнэлгээ өөрчлөгдсөн.  Өмнө нь оюутны бие даасан ажил үнэлгээнд 30 хүртэлх оноог эзэлдэг байсан бол кредит системд шилжисэнээр 50-60 хүртэлх оноог цуглуулах боломжтой болон өөрчлөгдсөн.

  Иймд оюутны сурлагын чанарт нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг нь оюутны бие даасан ажиллагаа болоод байна. Үүнтэй холбоотойгоор багш бид оюутныг хэрхэн бие даан хөгжүүлэх, хэрхэн үнэлэх талаар өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгтэй байгаа юм.  

Энэхүү судалгааны ажлаар МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн бага ангийн багшийн 4-р курсийн оюутнуудын 2014-2015 оны хичээлийн жилийн I улиралд судалсан Хэрэглээний програмын сан хичээлийн бие даалтын ажлын гүйцэтгэлд үнэлгээний рубрикийг ашиглан анализ хийсэн үр дүнг тусгав.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #бие даасан ажил #оюутан #Багш

Өгүүлэл нэмсэн: Д. Эрдэнэтуяа