Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Улаанбаатар хотын автозамын дагуух аэрозолийн бөөмийн хэмжээ, түүний тархалтын судалгаа”

Хэвлэлийн нэр: МУИС-ийн эрдэм шинжилгээний “Физик” сэтгүүлийн 2012 оны №362(17)

Зохиогч:  Г.Оюунгэрэл

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2012-08-29

Хуудас дугаар: хх. 120-124

Өгүүллийн хураангуй:

—

Улаанбаатар хотын автозамын дагуух бөөмсийн дундаж диаметр (1.1 ± 3)-ээс (2.5 ± 3) мкм, бөөмийн хувийн гадаргуугийн талбай (Sv) 2.38÷5.43[м2/cм3], бөөмийн хэмжээсийн тархалтын муж 74нм÷4.0мкм гэж тус тодорхойлов. Бөөмүүд 790нм÷3.8мкм мужид 0.02-оос 8.15 (q3lg) хүртэл нягттайгаар гаусс тэгш хэмтэйгээр түгсэн байна. Хэмжилтийн явцад 74 нм-ээс бага хэмжээтэй бөөм бүртэгдээгүй.

 Дээжүүдийн хувьд бөөмүүд 74÷100 нм мужид эзэлхүүний 0.02%-ийг хэт нарийн бөөм буюу нанобөөм, 100нм÷2.4мкм мужид дунджаар эзэлхүүний 83.73%-ийг нарийн ширхэгтэй бөөм (PM2.5), 2.4÷4.0мкм мужид эзэлхүүний 16.25%-ийг том хэмжээт бөөм (PM10) тус тус эзэлж байв.  Автомашины дагуух аэрозолийн дээжүүдэд PM2.5 бөөмүүдийн агууламж өндөр хувьтай байна.