Уншсан зохиолын сэдэв, гол санаа, дүрээс төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ илэрхийлэн бичих чадварт суралцуулах нь
Хэвлэлийн нэр: Боловсрол судлал
Зохиогч:  Б. Мөнхтуяа
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2017-06-21
Хуудас дугаар: х.68-72
Өгүүллийн хураангуй: ü Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт уран зохиолын хичээлээр бичих
чадварт суралцуулахад найруулан бичих чадвар дутмаг, өөрийн дүгнэлт, санаа
бодлыг тусган илэрхийлж бичих чадвар тааруу, зөв бичгийн дүрмийн алдаа их гаргадаг,
хүүхдүүд ном зохиол уншдаггүй, сурах бичиг эх зохиолын хангамж муу гэсэн
бэрхшээлүүд тулгардаг байна. ü 6 дугаар ангид уран зохиолын хичээлээр суралцагчдын төрсөн мэдрэмж,
сэтгэгдлээ илэрхийлэн бичих чадвар дадлыг
богино хугацаанд
үр дүнтэй эзэмшүүлэхэд “Утга
санааг төгсгөх арга, Бүтээн туурвих арга, RAFT бичлэгийн арга”-ууд нь үр дүнтэй гэдэг нь туршилт судалгаагаар батлагдаж байна. ü Уран зохиолын хичээлээр суралцагчдын төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ илэрхийлэн
бичих чадвар дадлыг эзэмшүүлэхдээ, эхлээд “Утга санааг төгсгөх арга”-ыг, дараа
нь “Бүтээн туурвих арга”, “RAFT бичлэгийн арга”-ыг туршин заасан нь энгийнээс нарийнд, хөнгөнөөс хүнд рүү
шилжиж, оновчтой үр дүнд хүрсэн гэж үзэж байна.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #туршилт судалгаа #үр дүн #арга аргазүй