"Монголын нууц товчоо" дахь зэрэгцсэн нийлмэл үгийн утга бүтцийн зарим онцлог
Хэвлэлийн нэр: Монгол судлалын чуулган, № 14 (49)
Зохиогч:  P.Сарангэрэл
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2013-09-01
Хуудас дугаар: 166-168
Өгүүллийн хураангуй: Монгол хэлний зэрэгцсэн нийлмэл үг нь үгийн сан, утга зүй, хэлзүйн өвөрмөц үзэгдэл мөн. Хоёр үг нийлж нэг утга заадаг дэлхийн олон хэлний нийтлэг зүйл бус, зөвхөн монголчуудын аман ба бичгийн хэлэнд эртний үүсэл хэрэглээтэй дан үгээс илүү өргөн дэлгэр утга илэрхийлдэг нэгж юм. Аливаа хэлний хэрэглээнээс тухайн ард түмний ертөнцийн тухай мэдээллийн хүрээ, сэтгэлгээний орон зайг харж болно. Тиймээс бид дундад үеийн монгол хэлний онцлогийг тусгасан Монголын нууц товчооны[1] хэлний баримтан дээр тулгуурлан утга бүтцийн зарим онцлогыг тусгайлан судалж үзлээ.