Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Фарадейн хуулийн загвар лаборатори

Хэвлэлийн нэр: МУБИС-ийн КМТС -ийн Эрдэм шинжилгээний бичиг. №6

Зохиогч:  Т.Уламбаяр

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2014-04-24

Хуудас дугаар: 61-63

Өгүүллийн хураангуй:

Багш мэдлэгийг мэдээлэл байдлаар суралцагчид түгээдэг багш төвтэй сургалтын арга барил хэрэгжиж байсан бөгөөд одоо ч хэрэгжсээр л байгаа. Орчин үед суралцагч өөрөө нээлт хийж мэдлэгийг өөрөө бий болгох, багш сургалтын явцыг удирдан чиглүүлэгч байх ёстой гэсэн шаардлага тавигдаж байна. Энэ шаардлагыг биелүүлэхэд сургалтын цахим хэрэглэгдэхүүн, виртуаль лабораториудыг зохион бүтээж ашиглах нь чухал асуудал болжээ.

Физик үзэгдлийн зүй тогтлыг туршилтаар илрүүлж дараа нь томъёолдог. Манай орны сургуулиудын физик сургалтын лаборатори байхгүй, эсвэл нэр төдий болсон. Мөн техникт лабораторийг сэргээх үйл явцад хөрөнгө мөнгөний асуудал гарна. Харин загвар лабораторийг сургалтанд нэвтрүүлсэнээр сургуулиуд техникт лабораториос хямд үнээр өргөн хүрээний физик мэдлэг олж авахуйц мөн сэтгэлгээ хөгжүүлэх лабораторитой болох юм. Бид ЕБС-ийн физик сургалтын виртуаль лабораторийг зохион бүтээж хөгжүүлсээр байна.

Дамжуулагч утсаар хийсэн хүрээний талбайгаар нэвтрэн өнгөрч байгаа соронзон урсгалыг өөрчлөхөд уг хүрээгээр гүйдэл гүйх бөгөөд түүнийг индукцийн цахилгаан гүйдэл гэж нэрлэдэг билээ. Энэ үзэгдлийг цахилгаан соронзон индукц гэх ба түүнийг анх 1831 онд Фарадей туршлагаар нээжээ. Энэ хууль нь цаашид төрөл бүрийн цахилгаан мотор, цахилгаан генератор зохион бүтээх үндэс суурь болжээ. Энд Фарадейн хуулийн тооцоот виртуаль лабораторийн ажил боловсруулсанаа танилцуулна.

Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #Физик загварчлал #bar magnet #виртуаль лаборатори #соронзон орон #программчлал #Фарадейн хууль #цахим хэрэглэгдэхүүн

Өгүүлэл нэмсэн: Т.Уламбаяр