Англи хэлний хичээл дээр дуудлага заахад “Pronunciation Power Software” программыг ашиглахад Иран Улсын багш нарын гүйцэтгэсэн үүрэг
Зохиогч:  Ц.Анхныбаяр
Хамтран зохиогч:
Үйл явц: Боловсруулсан
Бүтээлийн товч тайлбар: Сургалтанд компьютер мэдээллийн технологийг хэрхэн ашиглах талаар хийсэн судалгаа олон байдаг боловч мэдээллийн технологийг сурах, сургах үйл ажиллагаанд ашиглаж байгаа хэрэглэгчид ямар бодолтой байдаг, эдгээр технологи нь багшид заах аргаа хөгжүүлэх тал дээр хэрхэн тусалдаг тухай судалсан зүйл бага байдаг. “Pronunciation Power Software” (PP) нь Англи Хэлний хичээл дээр дуудлага заахад ашиглахад зориулагдсан компьютерийн программ хангамжуудын нэг юм. Энэхүү судалгаанд “Pronunciation Power Software” программыг Англи хэлний дуудлага заахдаа Ираны багш нар хэрхэн ашиглаж,ямар үүрэг гүйцэтгэсэн талаар өгүүлжээ. Иран Улсын Лахижан хотын Исламын Ажад Их Сургуулийн дөрвөн багш судалгаанд хамрагдсан бөгөөд судалгааны багийнхан тэднээс бэлтгэсэн асуултын дагуу ярилцлага авч цуглуулсан мэдээллээ судалж дүгнэлт гаргажээ. Уламжлалт сургалтын хэлбэрт багшийн үүрэг нь мэдээлэл, мэдлэгийг түгээгч дамжуулагч байсан бол энэхүү программыг ашигласнаар туслагч болон өөрчлөгдсөн бөгөөд улмаар дуудлага заахад илүү таатай уур амьсгалыг бий болгосон гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
#дуудлага заах #программ хангамж #үүрэг #дуудлага #Англи Хэлний багш