Монгол хэлний эхийн мэдээллийн бүтэц, дэвсвэр ба онцолбор мэдээлэл илрэх арга
Зохиогч:  Д. Эрдэнэсан
Хамтран зохиогч:
Үйл явц: Бичиж хэвлүүлсэн
Бүтээлийн товч тайлбар:
Эхийн мэдээллийн бүтэц, түүнийг хэсэглэх, онцлон чухалчлах асуудал нь мэдээллийг хамгийн хялбар дөхөм өгөх, харилцааг түвэг саадгүй болгох асуудалд холбогдох бөгөөд харилцахуйгаас шууд хамааралтай байна. Харилцаанд оролцогчид нь илгээн үйлдэгч (адресант), хүлээн үйлдэгчийн (адресат) үүргээ ээлжлэн солих харилцааны орчинд мэдээллийн чухалчилсан хэсэг, дэвсвэр ба онцолборын зааг ялгаа үүснэ. Дэвсвэр мэдээлэл нь эхийн доторх мэдээлэл цааш өргөжин гүнзгийрэх суурь, мэдээллийн хамгийн чухал хэсэг болно.
Хэвлүүлсэн газар: Canon принт
Хэвлүүлсэн огноо: 2013/09/10
Хуудасний тоо: 137
Түлхүүр үг: