Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Зөв үү, буруу юуе? Тунгаан бодъё...

Зохиогч:  З.Баярчимэг

Хамтран зохиогч:

Үйл явц: Бичиж хэвлүүлсэн

Бүтээлийн товч тайлбар: Энэтхэгийн Ченнай дахь Ерөнхий боловсрол олгох Цогцолбор сургуулийн захирал Чиндхай Жайараман сүүлийн 20 гаруй жил боловсролын байгууллагад сургалтын орчин, сурах\сургах арга зүйг боловсронгуй болгох талаар  судлан шинжилж, сурган хүмүүжүүлэх зүйн онолыг практиктай нягт улядуулан ажиллаж байгаа туршлагтай багш юм.
Ч.Жайараман "School therapy" бүтээлдээ эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй буруу харьцаснаас тэдний хооронд зөрчил үүсч, аль аль нь хохирч болзошгүй тохиолдол цөөнгүй байгааг бодит амьдрал дээр тулгуурлан харуулсан юм.
Манай оронд сүүлийн 20-иод жилд гэр орон, аав ээжээсээ дайжин зугтаж, гудамжинд гарсан хүүхдийн тоо өссөн нь гаднах хүчин зүйлийн нөлөөллөөс илүү эцэг, эх, томчууд бидний зүй бус харьцаанаас болсон нь судалгаанаас харагдаж байна. Баян хүнийг балаг тойрохгүй гэгчээр элбэг дэлбэ амьдралтай айлд ч иймэрхүү асуудал бишгүй байдаг. Тиймээс уг бэрхшээлээс урьдчилан сэргийлж, асуудлыг нааштай шийдэхэд бага атугай ч тус дөхөм болно хэмээн уг  "School therapy" номыг орчуулсан болно. 

Хэвлүүлсэн газар: "ADMON" хэвлэлийн компани

Хэвлүүлсэн огноо: 2008/08/15

Хуудасний тоо: 97

Түлхүүр үг: #бие хүн #ёс суртахуун #төлөвшил #хэв маяг #хүмүүжил


Бүтээл нэмсэн:З.Баярчимэг