Биеийн тамирын суурь боловсролын түвшинд “хөнгөн атлетик” бүлэг сэдвийн агуулгыг судалсан нь
Зохиогч:  Э.Баатарсүрэн
Хамтран зохиогч:
Үйл явц: Бичиж хэвлүүлсэн
Бүтээлийн товч тайлбар:
Биеийн тамирын бага, дунд, бүрэн дунд боловсролыг хамарсан өргөн хүрээний агуулгатай хичээл байдаг.
Сурагчдын хөдөлгөөний чадвар, дадлын төлөвшилт биеийн чанарыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх алхалт, гүйлт, харайлт, шидэлтийн дасгалууд “Хөнгөн атлетик”-ийн агуулгад тусгагддаг.
Ялангуяа суурь боловсролын “Хөнгөн атлетик” бүлэг сэдвийн агуулга нь Бага боловсролын агуулгыг улам дэлгэрүүлэн хөгжүүлж, Бүрэн дунд боловсролыг хангах нөхцлийг бүрдүүлж өгдөгөөрөө онцлог юм.
Иймд суурь боловсролын түвшинд “Хөнгөн атлетик” бүлэг сэдвийн агуулга сургалтын хугацаатай уялдан сурагчдын бие бялдарт ямар нөлөө үзүүлдэг сүүлийн хөтөлбөрийн агуулгын өргөсөл гүнзгийрлийн тохирц ямар байгааг тодорхойлохын тулд энэхүү судалгааг хийсэн болно.