Техникийн зураг зүй
Зохиогч:  Р. Гоцбаяр
Хамтран зохиогч:
Үйл явц: Бичиж хэвлүүлсэн
Бүтээлийн товч тайлбар: Зураг зүйн боловсролын агуулгыг тухайн чиглэлийн боловсролын хөгжлийн чиг хандлага, нийгмийн хөгжлийн хэтийн төлөвт баримжаалж, хувь хүний танин мэдэхүйн үе шатанд тохируулан тогтоох боллоо.
Иймээс иргэн бүр техникийн хэл, мэдээллийн график хэрэгсэл болох зураг зүйн боловсролыг эзэмших зайлшгүй шаардлагатай юм. Энэ нь шинжлэх ухаан, техникийн хөгжлийн асар их хурдац, мэдээллийн технологийн өргөн хэрэглээ , дэлхий дахины даяршлалын эрин үед өнгөрсөн, одоо, ирээдүйгээ холбон сэтгэж бүтээх их өөрчлөлтийн асуудалтай холбоотой байна.
ХХI зуунд амьдрах иргэнийг төлөвшүүлэх чухал зорилтуудын нэг нь бие хүнийг сэтгэлгээний зөв хандлагатай, мэдээлэл, графикийн хэлийг хэрэглээндээ зөв ашигладаг, олон улсын хэмжээнд хамтран ажиллах чадвартай болгоход чиглэгдэнэ.
Манай улсын хувьд ч дэлхийн олон улсад мөрдөж байгаа график дүрслэлийн хэлийг иргэн бүрд төлөвшүүлэх нь дэлхийн мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлсэн, нийгэмтэй харьлцах нөхцлийг бүрдүүлж байгаа хэрэг юм.
Энэ үүднээс бүх нийтийн зураг зүйн боловсролыг хөгжүүлэх, олон улсад баримтлах стандартыг нийтийн хүртээл болгож хэрэгжүүлэх зорилгоор энэхүү онолын сурах бичгийг бичиж хэвлүүлсэн болно.
Сурах бичгийг Оросын ГОСТ, олон улсын ISO, өөрийн орны MNS стандартуудыг баримтлан зураг дүрслэл, хялбарчлал, томьёолол, тэмдэглэгээ зэргийг багтаан дүрэм стандартыг тодорхой жишээн дээр тайлбарлаж бичлээ.
Энэ сурах бичиг нь мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа бүх шатны суралцагчид, Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэл, Их, Дээд сургуулийн багш нар инженер техникийн ажилтнууд, зураг зүй сонирхогчдод зориулсан болно.
Хэвлүүлсэн газар: Соёмбо хэвлэлийн газар
Хэвлүүлсэн огноо: 2013/04/06
Хуудасний тоо: 210
Түлхүүр үг: