Бичвэр дэх мэдээллийн хэв шинжээс хамаарч үгийн сан идэвхжих нь
Зохиогч:  Ц.Даваабаяр
Хамтран зохиогч:
Үйл явц: Бичиж хэвлүүлсэн
Бүтээлийн товч тайлбар: Хэл шинжээчдийн үзэж байгаагаар аливаа бичвэрт угаас ил, шууд ба далд дам гэсэн хоёр л хэв шинжийн мэдээлэл нэвт шингэсэн байдаг аж. Ил хэв шинжийн мэдээлэл нь үг, өгүүлбэрээр шууд илэрсэн байдаг бол, харин дам хэв шинжийн мэдээлэл нь үг, өгүүлбэрээр шууд илэрсэн байдаггүй аж. Аль ч гадаад хэлний сургалтад өргөн хэрэглэгддэг төрөл бүрийн агууулгатай урт, богино хэмжээний аль ч эх, бичвэрт задлан шинжилгээ хийж үзэхэд ил мэдээлэлд хандсан дасгал, даалгавар, ажилбар голдуу зонхилж байхад харин уг бичвэрт угийн байдаг далд мэдээлэлд хандсан дасгал, даалгавар, ажилбар алдаг оног туссан, бараг байхгүй шахуу байна.Иймээс бид энэхүү бүтээлд далд мэдээлэлд харгалзах дасгал, даалгавар, ажилбарын систем шинээр боловсруулж, сурагчдаар ажилуулан туршиж үзсэн юм. Туршилт-сургалтын харьцуулсан үр дүнгээс үзэхэд сурагчдыг бичвэр дэх далд мэдээлэл дээр ажиллуулахад тэдний үгийн сан тэднийг бичвэр дэх дам мэдээлэл дээр ажиллуулснаас даруй хэд дахин илүү бодит эрэлт хэрэглээнд орж даруй хэд дахин илүү идэвхжиж ирж байгаа нь нотлогдсон юм.
Хэвлүүлсэн газар: Улаанбаатар хот
Хэвлүүлсэн огноо: 2005/09/16
Хуудасний тоо: 78
Түлхүүр үг: #далд дам мэдээлэл #гадаад хэлний үгийн сан эрчимтэй идэвхжих #мэдээллийн хэв шинж #ил шууд мэдээлэл #гадаад хэлээр бодит харилцаанд идэвхтэй орлцох