Бүтээлч сэтгэлгээний аргуудыг хэрэглэх нь
Зохиогч:  Б. Гэсэрмаа
Хамтран зохиогч:
Үйл явц: Эмхэтгэж хэвлүүлсэн
Бүтээлийн товч тайлбар: Бүтээлч сэтгэлгээ гэдэг бол мэдлэг оюун санаагаа бүтээлчээр хөгжүүлэх, шинэ мэдээ материалыг гүн судалж дахин хянах, дахин боловсруулах, цогц үйл ажиллагаа. Өөрөө хэлбэл байгаа юмыг сайжруулах, шинэчлэх, байхгүй юмыг шинээр бий болгох оюуны үйл ажиллагаа юм. Бүтээлч сэтгэлгээ бол ардчилсан нээлттэй нийгмийн нөхцөлд зайлшгүй эзэмшвэл зохих хамгийн гол чадвар бөгөөд ардчилсан нийгэм хөгжихийн хэрээр хүүхэд залуучууд бие даан бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, нөхцөл байдалд шүүмжлэлтэйгээр дүн шинжилгээ хийх, ухаалаг оновчтой шийдвэр гаргах чадвартай байх нь чухал юм. Ингэснээрээ суралцагчид шинэ мэдээллийг суурь мэдлэгт тулгуурлан хүлээн авч түүнд дүгнэлт хийж улмаар өөрсдийн үзэл бодлыг өөрчлөхөд хүрдэг тул жинэхэн бүтээлч сурагч болно. Иймээс сурагчдын оролцоон дээр тулгуурлан бүтээлч сэтгэлгээний аргуудыг сургалтанд хэрэглэснээр хамтран суралцах, бие биендээ туслах, амжилт гаргах гэсэн сэдэл, тэмүүлэл бий болох, шударга өрсөлдөөнд сурах гэх мэт үр дүнд хүрнэ. Хичээлийнхээ сэдэвт тохируулан аргаа оновчтой сонгох мөн түүнчлэн ээлжит хичээлийн төлөвлөлтийг яаж хийх хэд хэдэн загварыг тусгаж өглөө.
Хэвлүүлсэн газар: Архангай аймаг " Буман үсэг" хэвлэлийн газар
Хэвлүүлсэн огноо: 2009/01/15
Хуудасний тоо: 80
Түлхүүр үг: