Нэвтрэх хэсэг Нэвтрэх
УРГАМАЛ СУДЛАЛ ХИЧЭЭЛИЙН II УЛИРЛЫН ЯВЦЫН БОЛОН БАТЛАХ ШАЛГАЛТЫН ТЕСТ

Зохиогч:  Т.Мөнхзул

Хамтран зохиогч: [Т.Баянмөнх:04.BGB050]

Үйл явц: Боловсруулсан

Бүтээлийн товч тайлбар: Ургамал судлал хичээлийн явцын болон улирлын шалгалтанд зориулсан тус бяцхан гарын авлага нь тухайн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын мэдлэг, чадвар, дадлыг шалгах зорилгоор бичигдлээ. Энэ гарын авлагад вегетатив болон үржлийн эрхтнүүдийн бүтэц, онцлог, Gymnospermae – Нүцгэн үртний хүрээ, Magnoliidae – Магнолидын дэд анги, Ranunculidae – Холтсонцэцэгтний дэд анги, Caryophylliidae – Баширтаны дэд анги, Hamamellididae – Гамамелидын дэд анги, Dilleniidae – Дилленидын дэд анги, Rosidae – Саргай буюу сарнайн дэд анги, Lamiidae – Мажийн дэд анги, Asteridae – Голгэсэртэний дэд анги, Liliidae – Сараанын дэд анги, бүс бүслүүрийн ургамалжилт, ашигт ургамлуудын 119 сонгох тест, 11 харгалзуулах тест, 20 нөхөх тест  бүхий нийт 150 тест орсон болно.
Та тестийн өгөгдлийн хэсгийг уншиж,  латин үсгээр (A, B, C, D, E, F) дугаарлаж бичсэн хариултаас зөв гэж үзсэнийг сонгох, өгөгдсөн асуултын дагуу нөхөх, харгалзуулах бөгөөд өөрийнхөө шийдлийн зөв эсэхийг мэргэжлийн багштайгаа хамт ярилцаарай.
Энэхүү гарын авлагатай холбоотой хийгээд өөрийн санал бодлоо t_bayanmunkh@yahoo.com юмуу t.munhzul@yahoo.com.au хаягаар ирүүлэхийг хүсье.

Хэвлүүлсэн газар:

Хэвлүүлсэн огноо: 2013/02/14

Хуудасний тоо: 38

Түлхүүр үг: #Микориз #Ranunculidae


Бүтээл нэмсэн:Т.Мөнхзул