Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Ажил хэргийн яриа буюу ажилтантай хийх яриаг удирдан явуулах урлаг

Зохиогч:  Б.Ононтуул

Хамтран зохиогч:

Үйл явц: Бичиж хэвлүүлсэн

Бүтээлийн товч тайлбар: Дарга, удирдлагын хувьд Та ажил хэргийн яриаг удирдан явуулах урлагийг эзэмшсэн байх шаардлагатай байдаг ч зарим үед энэ нь амаргүй байдаг билээ. Нэг талаас, Та ярианыхаа зорилго, үргэлжлэх хугацааны талаар тодорхой төсөөлөлтэй байх ёстой, нөгөө талаас харилцан ярилцаж буй хүн тань өөрийн үзэл бодлоо илэрхийлж болох тааламжтай уур амьсгал бүрдүүлэх болон яриа хөөрөөг зөв зохистой хөтлөн явуулах үүрэг хариуцлага Танд оногдоно. Түүнээс гадна, Таныг үүрэг даалгавар, зорилго зорилт, ололт амжилт, давуу болон сул тал, мэргэжлийн хувьд ахин дэвших хэтийн төлвийнх нь талаар цаг үргэлж ярилцаж байгаасай гэсэн хүлээлт шударга сайн ажилтнуудын дунд байдаг. Дээр нь ажил хэргийн яриаг хийхэд хүргэдэг - зохисгүй үйлдэл, үл ойлголцол, тэр ч байтугай ноцтой сөргөлдөөн гэх мэт - тийм ч таатай бус шалтаг шалтгаануудыг нэмэх хэрэгтэй.
Энэхүү өврийн лавлах нь ажилтантай хийх яриагаа хэрхэн зөв шуурхай бэлдэх хийгээд ярилцах явцдаа юунд илүү онцгой анхаарал хандуулахыг зааж өгнө. Яриаг өрнүүлэх зөвлөгөө болоод нэн чухал асуулт бүхий хяналтын хүснэгт нь Таныг ажилтантай хийх яриагаа зөв оновчтой өрнүүлэхэд тусална. Түүнээс гадна Та уг лавлахад тусгагдаагүй нөхцөл байдлыг ч итгэлтэйгээр даван туулахад тань туслах “амьдралын гарын авлага”-тай болж байгаа хэрэг юм. Учир нь энэхүү номонд багтсан ажилтантай хийх яриаг бэлтгэх, удирдан явуулах дүрэм зааврыг Та амьдралын өөр бусад тохиолдолд ч хэрэглэх боломжтой билээ.

Хэвлүүлсэн газар: СОДПРЕСС

Хэвлүүлсэн огноо: 2013/01/28

Хуудасний тоо: 120

Түлхүүр үг: #удирдлагын харилцааны сэтгэлзүй #ажил хэргийн яриа


Бүтээл нэмсэн:Б.Ононтуул