Монгол оньсогын ангилал, туурвилзүйн онцлог
Зохиогч:  С. Ганцэцэг
Хамтран зохиогч:
Үйл явц: Бичиж хэвлүүлсэн
Бүтээлийн товч тайлбар:
Тус зохиолд монгол оньсогыг уран дүрслэх, илтгэх хэрэглүүрүүдэд тулгуурлан ангилсан. Уран сайхны дүр бүтээх үндсэн арга, хэрэглүүр болох адилтгал, зүйрлэл хоёрыг анх удаа ялгамжаалсан. Монголын утга зохиол шинжлэлд дээрх хоёр хэрэглүүрийг хольж, хутгасаар 60 гаруй жилийн нүүрийг үзэж байна. ЕБС-ийн Монгол хэл, уран зохиолын сурах бичиг болон олон судлаач, шүүмжлэгчийн бүтээл, туурвилд өнөөдрийг хүртэл андуурч, эндүүрсээр яваа юм. Мөн адилтгал, зүйрлэлийг оньсогын жишээн дээр ялгааг тодруулснаас гадна илрэх хэлбэрүүдийг нь олж тогтоосон.
Докторын зэрэг горилсон зохиолыг эрдэмтэн С.Энхбаяр: "С.Ганцэцэг маань “Монгол оньсогын ангилал, туурвилзүйн онцлог” хэмээх энэ бүтээлдээ аливаа уран сайхны дүр бүтээх үндсэн арга хэрэглүүрүүдийн нэг болсон адилтгал, зүйрлэл хоёрыг анх удаа эцэслэн ялгаамжилж /”юмс үзэгдлийг /1-С.Э/ шууд заан нэрлэхгүйгээр, /2-С.Э/ үгийн утга шилжүүлж, /3-С.Э/ ёгтлон далдалсан дүрслэлээр илэрхийлж найруулгын аргыг адилтгал гэнэ”-С.Г/, манай эрдэмтэн судлаачдын дунд олон жилийн турш оршиж байсан андуурал, эндүүрлийн үзүүрийг мухарлаж, оньсого хэмээх сэтгэхүй-хэл соёлын энэхүү онцгой, өвөрмөц үзэгдлийг бүтэх арга, хэлбэр бүтэц бүрэлдэхүүнийх нь талаас нэгэн иж бүрэн тогтолцоонд оруулан томьёолохыг эрмэлзэж, судалгааны эргэлтэд оруулж чадсанаараа энэ сэдвийн хүрээнд үнэхээр шинэ ажил болсон юм” гэж тэмдэглэсэн байдаг.
Хэвлүүлсэн газар: Бит пресс ХГ
Хэвлүүлсэн огноо: 2013/05/09
Хуудасний тоо: 9.5
Түлхүүр үг: #Оньсогын ангилал #адилтгал зүйрлэл #уран дүрслэх хэрэглүүрүүд
Хавсаргасан файл:
Нууцлагдсан: Холбоо барих: