Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Даун Роджер "Багшийн үнэлгээний чадамж: Сайн сургах болон суралцуулах суурийг тавих явдал"

Зохиогч:  Д.Өлзийжаргал

Хамтран зохиогч:

Үйл явц: Боловсруулсан

Бүтээлийн товч тайлбар:

Даун Роджер. Филипини Улс. “Багшийн үнэлгээний чадамж: Сайн сургахуй болон сурахуйн суурийг тавих явдал” (Forum. 2014. #3) Орчуулсан ГХТ-ийн ах/б Д.Өлзийжаргал

Та үнэлгээний талаар бичиг үсэг тайлагдсан уу? Энэ нь юу гэсэн утгатай юм бэ? Үнэлгээг багш бид нар байнга хийх ёстой боловч суралцагчидаа үнэлэх болохоор тавгүйрхэж сэтгэл санаа тайван биш болдог. Багш нар тестийг дахин хэрэглэхдээ анализ хийлгүй, дахин нягталж үзэлгүй ашигладаг. Тэр бүү хэл ховорхон тест яаж үйлчилж байдаг талаар статистик ажиллагааг хийдэг байна. Суралцагчидыг үнэлнэ гэдэг бол тэднийг аль хэдийн бэлдсэн мэддэг зүйлийг нь шалгах явдал юм. Энэ нь тестэд сурах бичгээс материал авсан байна уу, өөр багш бэлтгэсэн үү, эсвэл стандартын дагумг.эддэг байх ёстой гэсэн үу үнэлгээний газар хийсэн байна уу гэдгээс огт шалтгаалахгүй. Энд муу сонголт байдаггүй /бидний сонголт огт биш/, үнэлгээний зарчим болон практик ажиллагааны дагуу сайн сонгож хийсэн материал байдаг талаар мэдлэгтэй байххэрэгтэй.

Үнэлгээг илүү үр дүнтэй хийхийн тулд тухайн ангийн багш үнэлгээний чадамжтай байх ёстой – тест хийх үзэл санаа, тестийн хэлбэр зэргийн талаар мэдэж хэрэглэх орчинг мэддэг байна. Энэхүү өгүүлэл нь үнэлгээний чадамжтай болох талаар юм. Та сорилго гэж юу вэ, үнэлгээ боловсруулахад хичээлээ яаж төлөвлөх вэ, тестийн хар зургийг яаж гаргах вэ гэдэг талаар мэдэх болно. Үнэлгээний талаар илүү мэддэг болсоноор зөвхөн танд үр дүнтэй үнэлгээ хийхэд туслаад зогсохгүй өөрийнхөө сургалт явуулж буй байдалд үнэлгээ өгч суралцагчидынхаа сурах идэвхийг өрнүүлж чадахуйц сорилго тестүүдийг зохиоход туслах болно. Сорилго тест авч үнэлгээ хийцгээе.

 

Хэвлүүлсэн газар:

Хэвлүүлсэн огноо:

Хуудасний тоо:

Түлхүүр үг: #үнэлгээний ач холбогдол #үнэлгээний талаарх мэдлэг #шалгалтын хавтас үүсгэх #үнэлгээний чадамж #статистик ажиллагаа #гол үзэл баримтлалууд #тест хүчин төгөлдөр байх


Бүтээл нэмсэн:Д.Өлзийжаргал