Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Visual C#. Лабораторийн ажил

Зохиогч:  Т.Уламбаяр

Хамтран зохиогч: [Ж.Дашдэмбэрэл:09.PRG020]

Үйл явц: Боловсруулсан

Бүтээлийн товч тайлбар:

Өмнөтгөл

Програмчлалын C, C++ хэл нь компьютерийн системтэй техникийн түвшинд зохицон ажилладаг хүчирхэг програмчлалын хэлүүдийн нэг билээ.   Мэдээллийн технологи хөгжихийн хэрээр програмчлалын хэлүүд хөгжиж байдаг. Тухайлбал Си  хэлний өндөр түвшиний Visual C++, C# (Sharp) хэлүүд бий болсон ба эдгээр нь манай их дээд сургуулиуд болон манай сургууль сургалтын хөтөлбөртөө оруулан хэрэгжүүлж байна.

Энэхүү гарын авлагыг их дээд сургуулийн Visual Програмчлал хичээлийг зааж байсан туршлага дээрээ тулгуурлан энэ хичээлийн лабораторийн хичээл дээр гарын авлага болох төдийгүй програм зохиох сонирхолтой хэн бүхэнд зориулан гаргалаа.

Энэ гарын авлагад орсон жишээнүүдийг програмд оруулан үр дүнг шалгаж үзээд бие даан гүйцэтгэх дасгалуудыг гүйцэтгэх хэрэгтэй.

Гарын авлагын талаарх танд санаа оноо шүүмжлэл  байвал dashdemberel@yahoo.com, ulambayar@yahoo.com хаягуудаар хүлээн авах ба дараа дараагийн бүтээлдээ тусган хэрэгжүүлэх болно. Та бүхний номын цагаан буян дэлгэрч чадварлаг программистууд болохыг хүсье.

 

Зохиогчид

Хэвлүүлсэн газар:

Хэвлүүлсэн огноо: 2012/01/20

Хуудасний тоо: 94

Түлхүүр үг: #визуаль программчлал #Visual C#

Хавсаргасан файл:


Бүтээл нэмсэн:Т.Уламбаяр