Нэвтрэх хэсэг Нэвтрэх
“ОЙ, ОЙТ ХЭЭРИЙН БҮСЛҮҮРИЙН АШИГЛАЛТАНД ӨРТӨМТГИЙ АШИГТ УРГАМЛЫГ ХАМГААЛАХ” ЗӨВЛӨМЖ ” Эрдэм шинжилгээний захиалгат ажлын тайлангийн хавсралт. УБ, 2012 он. 19 хуудас./Г.Пунсалпаамуу, Ч.Суран, Б.Мөнхжаргал, Д.Сайндовдон, Д.Золбаяр хамтарсан/

Зохиогч:  Т.Мөнхзул

Хамтран зохиогч: [Г.Пунсалпаамуу:04.DIR040]

Үйл явц: Боловсруулсан

Бүтээлийн товч тайлбар: Монгол оронд 3000 орчим зүйл дээд ургамал (цэцэгт), 1640 гаруй зүйл замаг, 1000 орчим зүйл хаг, 500 гаруй зүйл хөвд бүртгэгдээд байгаа билээ. Монголчууд бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн уламжлал, малын тоо толгойн өсөлт, улмаар газар тариалан эрчимтэй хөгжиж байгаа зэргээс улбайлан байгалийн ургамлын ашиглалт үлэмж ихэсч байгаа билээ. Сүүлийн жилүүдэд уламжлалт анагаах ухаанд эмийн ургамлын ашиглалт ихээр нэмэгдэхийн зэрэгцээ гадаад улс орнуудаас монголын экологийн цэвэр орчинд ургасан эмийн ургамлыг түүхий эдийг ихээр авах сонирхолтой болжээ. Энэ шалтгааны улмаас ургамлыг үндэсээр ухаж устгах, иш навч мөчирөөр нь их хэмжээгээр түүж бэлтгэх, худалдаалах, цэцэг үр жимсийг ихээр ашигласнаар тухайн ургамлын тархалт, нөөц хомсдож, зарим зүйлийн хувьд бүрмөсөн устгах аюул нэгэнт нүүрлээд байна.
Сүүлийн жилүүдэд ашиглалтанд өртөмтгий ургамлуудын тархалт, нөөцийн судалгааг байгалийн бүсүүдээр хийж байгаа явдал бол байгалийн баялаг, ялангуяа ургамлын аймгийн тогтвортой ашиглалт, бодлого боловсруулах түвшинд мэдээлэлийн сан бүрдүүлэхэд үр дүнгээ өгөх сайн үйлсийн эхлэл болж байна.

Хэвлүүлсэн газар:

Хэвлүүлсэн огноо: 2012/11/24

Хуудасний тоо: 19

Түлхүүр үг: #Дэрвэгэр жиргэрүү #Байгалийн гүүн хөх #нэн ховор ургамал

Хавсаргасан файл:


Бүтээл нэмсэн:Т.Мөнхзул