Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Сонгуулийн кампанийн коммуникаци: Монгол улсын жишээн дээр

Зохиогч:  Ц.Мөнхцэцэг

Хамтран зохиогч:

Үйл явц: Бичиж хэвлүүлсэн

Бүтээлийн товч тайлбар: Дарангуйлагч дэглэмээс ардчилалд шилжилт хийж буй  орнуудын улс төрийн тогтолцооны нэгэн чухал үйл явц бол сонгууль билээ. Сонгуулийн үйл явц нь тухайн улс орны дэглэмийн шинж чанарын үндсэн хэмжигдэхүүн болдгийн хувьд дарангуйллаас ардчилалд шилжиж буй орнууд болон шинээр тогтож буй ардчилсан дэглэмийн бат бөх байдлын суурь нөхцөл болдог юм.

Монгол дахь дарангуйллаас ардчилалд шилжих үйл явцын бэрхшээл, сорилтын улмаас сонгуулийн үйл явц өнөөгийн улс төрийн шинжлэх ухааны нэгэн тулгамдсан асуудал хэвээр байна.  Учир нь сүүлийн жилүүдэд сонгуультай холбоотойгоор нийгэм, улс төрийн төвөгтэй асуудал нэлээдгүй бий боллоо.

Тийм учраас энэхүү судалгааны ажилд Монголын сонгуулийн кампанийн коммуникацийг 2008 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн жишээн дээр авч үзлээ.

Хэвлүүлсэн газар: Улаанбаатар

Хэвлүүлсэн огноо: 2009/06/15

Хуудасний тоо: 164

Түлхүүр үг: #Сонгууль #Сонгуулийн кампани


Бүтээл нэмсэн:Ц.Мөнхцэцэг