Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Соёл хоорондын харилцааны онолын асуудлууд

Зохиогч:  Б.Тунгалаг

Хамтран зохиогч:

Үйл явц: Бичиж хэвлүүлсэн

Бүтээлийн товч тайлбар: Хураангуй

Орчин үеийн нийгэмд эргэлт буцалтгүй тавигдаж буй энэхүү хэрэгцээ шаардлагад нийцүүлэх үүднээс соёл хоорондын харилцаа, харьцуулсан соёл судлал, улс хоорондын соёлын бичиг үсгийн боловсрол зэрэг судалгааны чиглэлүүдийг хөгжүүлэх, тэрчлэн их сургууль бол эрдэм мэдлэг, соёл түгээх ариун дагшин орчин гэдгийг эш үндэс болгосноор энэхүү суурь болон хэрэглээний судалгааны ажлын үр дүн болох “Соёл хоорондын харилцааны онолын асуудлууд” сэдэвт зохиолоо уншигч та бүхэн болон энэ чиглэлээр судалгааны бүтээл туурвиж буй судлаачдад толиулж байна. Уг судалгааны бүтээл нь соёлын хүн судлал, хэлний орон судлал, соёл судлал, харьцуулсан соёл судлал, соёл хоорондын харилцаа, соёлын бичиг үсгийн боловсрол, соёл түгээлт зэрэг чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт судалгааны ажил туурвиж буй хэл судлаачид төдийгүй боловсролын байгууллагын бодлого төлөвлөгчид, гадаад хэлний багш нарын судалгаа шинжилгээний ажилд онол, практикийн талаас хувь нэмэр болох, мөн түүнчлэн их, дээд сургуулийн оюутнууд болон үндэстэн дамнан бизнес эрхэлдэг бизнесийн хүмүүст энэ талаар тодорхой ойлголт өгөхөд бага ч атугай хувь нэмэр болно гэдэгт найдаж байна.