Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Монголын халз өрсөлдөөний төрлийн тамирчдын ажиллах чадварын динамик

Зохиогч:  Д.Энхжин

Хамтран зохиогч:

Үйл явц: Бичиж хэвлүүлсэн

Бүтээлийн товч тайлбар:

Судалгааны ажлын үндэслэл:

Тамирчдын амжилтын нэг үндэс нь тэдний дасгал сургуулалтын үр дүнд буй болсон ажиллах чадвараас нэн түрүүнд  хамаарч байдаг. Биеийн ажиллах чадвар өндөр байх нь сайн дасгалжсан тамирчид спортод өндөр амжилт гаргах боломжийг нээж өгдөг. Тамирчид хичээллэж буй спортын төрөлд тохируулан тодорхой хэмжээний ажиллах чадварыг сургалт-дасгалжуулалтын явцад эзэмшдэг. Сургалт дасгалжуулалтыг үе шаттайгаар дахин давтан хийх нь тухайн тамирчны ажиллах чадварын өсөлт бууралтыг илэрхийлж, цаашид амжилт гаргах эсэхийг шийдвэрлэдэг. (В.А.Геселевич, 1974, Б.М. Василевский. 1975, Я.Я.Акалиев, 1977)

Сүүлийн 40 гаруй жилийн турш олон орны судлаачид  тамирчны ажиллах чадварын талаар судалгаа шинжилгээ хийж өөрийн орны тамирчдын ажиллах чадварын дунджийг тодорхойлжээ. (A. Szogy, 1990, В. Л. Карпман, 1997, Д.Загдсүрэн, 1998, гм).  Ажиллах чадварыг макро циклийн хүрээнд дагаж судалсан судалгаа одоохондоо байхгүй байна. Иймд Монголын үндэсний шигшээ багийн зарим спортын төрлийн тамирчдын аэроб болон анаэроб  ажиллах чадварыг олимпийн макро циклийн хүрээнд судлан авч үзэх нь чухал  шаардлагатай болсон.

Түлхүүр үг: анаэроб ажиллах чадвар,аэроб ажиллах чадвар, PWC1708 лактат, бокс, бөхийн чөлөөт барилдаан, жудо барилдаан

Судалгааны ажлын зорилго:

#бокс #анаэроб ажиллах чадвар #PWC1708 лактат #аэроб ажиллах чадвар #бөхийн чөлөөт барилдаан #жудо барилдаан


Бүтээл нэмсэн:Д.Энхжин