Хичээлээс гадуурх хэлний сургалтыг дэмжих, хувь хүний сурах орчинг бүрдүүлэх нь
Зохиогч:  Б.Анхзаяа
Хамтран зохиогч:
Үйл явц: Боловсруулсан
Бүтээлийн товч тайлбар: Хувь хүний сурах орчин гэдэг нь суралцагч өөрөө бий болгож, өөрөө хянан удирдах сургалтын орчин юм. Тодруулбал, суралцагч өөрөө зорилгоо тодорхойлохоос эхлээд сургалтын материалаа сонгох, үнэлгээгээ хийх хүртэлх сурах үйл явцаа дэмжих зорилго бүхий суралцагчийн өөрийн сонгосон сургалтын хэрэглэгдэхүүн (ихэвчлэн цахим) болон эх сурвалжийн хосломол хэлбэрийг хувь хүний сурах орчин гэнэ. Хувь сурагчийн өөрөө сурах орчинг бүрдүүлэх нь багшийн хувьд тухайн суралцагчийг бие даан бусдаас хараат бус байдлаар өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чадварт суралцах ба ингэснээр багш хүн гэдэг бол суралцагчийг насан туршдаа суралцахад бэлтгэж өгч байгаа дасгалжуулагч нь болж байгаа юм. Орчин үеийн шинэ техник технологи нь хичээлээс гадуур сурах орчинг улам бүр хүртээмжтэй, үр өгөөжтэй болгож байна. Хичээлээс гадуур хувь хүний сурах орчин нөхцөлийг цахим хэрэглэгдэхүүнээр хязгаарлахгүй ч цахимд суурилсан мэдээллийн эх сурвалж нь хичээлээс гадуурх үйл ажиллагаанд түгээмэл хэрэглэгдэж байгаа талаар энэхүү өгүүлэлд дурдах болно. Мөн хувь хүний хичээлээс гадуур сурах орчин нь хэл сурах үйл явцад ямар үүрэг гүйцэтгэх, суралцагчийг бие даан сургахад багшийн зүгээс хүлээх үүрэг, хийж болох үйл ажиллагаа, арга замын талаар өгүүлэх болно.
Хэвлүүлсэн газар: English Teaching Forum
Хэвлүүлсэн огноо: 2014/03/17
Хуудасний тоо: 6
Түлхүүр үг: #сургалтын бодит орчин #Түлхүүр үг: хувь хүний сурах орчин
Хавсаргасан файл:
Нууцлагдсан: Холбоо барих: Mgl.lady@yahoo.com