Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Шинжлэх ухаан

Зохиогч:  Ц.Бат-Эрдэнэ

Хамтран зохиогч:

Үйл явц: Боловсруулсан

Бүтээлийн товч тайлбар: Энэхүү нэвтэрхий тольд хүн төрөлхтөн гал ашиглаж эхэлснээс авахуулаад өнөөгийн XXI зууны нанотехнологи хүртэл шинжлэх ухаан, техникийн дэвшлийг он дараалан танилцуулжээ. Чингэхдээ хүмүүс аугаа нээлтүүдэд хэрхэн хүрсэн тухай  зөвхөн өгүүлээд зогсохгүй тэдгээртэй холбоотой үзэл, ойлголт, бүтээл, туурвил, эрдэмтэн мэргэд бидний ертөнцийг яаж өөрчилснийг харуулсан байна. Хүний сонирхлыг эрхгүй татах гайхамшигт зураг чимэглэл,  өнгө, загварын төгс шийдэл, энгийн, ойлгомжтой тайлбар өгүүллүүд бүхий тус бүтээл танд шинжлэх ухааны нарийн төвөгтэй ертөнцийг урьд хожид гарч байсан ямар ч номоос илүүтэйгээр яруу тодорхой тайлбарлан таниулах болно.

Энэ номд шинжлэх ухаантай холбоотой зүйлс бүгдээрээ багтсан.  Тухайлбал, шинжлэх ухааны бүхий л ололтыг гайхамшигт зураг, өнгө будгаар дүрслэн илэрхийлж, түүхийг нь энгийнээр хүүрнэн өгүүлсэн. Он цагийн хэлхээс дунд тухайн шинжлэх ухааны зарчим хэдийд анх томьёологдсон,  амьдралд хэзээ нэвтрүүлсэн зэрэг олон нарийн ширийн зүйлсийг Эртний Вавилон, Хятад, Герегээр уламжилсан “ертөнцийг бүрдүүлэгч дөрвөн махбод”-ын тухай болхидуу төсөөллөөс орчин үеийн сансрын дуран авай, утаслагийн онолыг багтаасан бүхий л замналыг тольдон харуулжээ.
Дэлхий судлалын бүлгийн хэсгийг орчуулсан болно.

Хэвлүүлсэн газар: Nepko хэвлэлийн газар

Хэвлүүлсэн огноо: 2013/09/15

Хуудасний тоо: 450

Түлхүүр үг: #шинжлэх ухаан #дэлхий судлал

Хавсаргасан файл:


Бүтээл нэмсэн:Ц.Бат-Эрдэнэ