Математикийн хичээлд зориулсан аппликэйшн ашиглан хичээлд дур сонирхолгүй сурагчдын идэвхийг сайжруулах нь
Зохиогч:  Б.Саранцацралт
Хамтран зохиогч: [А. Батхишиг:K.NS01]
Үйл явц: Боловсруулсан
Бүтээлийн товч тайлбар: Товч. Энэхүү өгүүлэл нь хичээлд суралцах дур сонирхол муутай 16-18 насны сурагчдад тоо ба бичиг үсгийн чадвар сайжруулах хэрэглээний программ /аппликэйшн/ ашиглуулсны дараах тэдний хичээлийн идэвх, хандлагын талаар хийсэн судалгааны үр дүнг танилцуулах юм. Нэн ялангуяа уг судалгааны тооны хичээл давтах, ойлгох чадварын талаарх хэсгийг онцлон авч үзсэн болно. Судалгааны үр дүнгээс харахад математикийн хичээлдээ аппликэйшн ашигласнаар сурагчдын тооны хичээлийн даалгавар гүйцэтгэх сонирхол сайжирч, тоонд дургүй сөрөг байр суурьнаас эерэг, дур сонирхолтой болон өөрчлөгдсөн байна. Аппликэйшны визуаль /зураг дүрслэл/ болон динамик /идэвхтэй харилцах/ байдал нь сурагчдын хичээллэх идэвхид нөлөөлсөн байна. Аппликэйшн ашиглах нь сурагчдад өмнөх суралцах туршлагаас нь өөр мэдрэмжийг төрүүлж, тухайн сурагч бие даан хичээллэх итгэл төрүүлж, тусгайлан хичээллэх боломж олгож байв. Сурагчдад аппликэйшн хэрэглүүлснээр математикийн хичээлийг ойлгох байдал төсөөлснөөс илүү үр дүнтэй байсан боловч, мөн нөгөөтэйгүүр энэхүү үр дүн нь ашигласан аппликэйшны төрөл болон заах аргаас хамааралтай байлаа.
Хэвлүүлсэн газар:
Хэвлүүлсэн огноо:
Хуудасний тоо: 21
Түлхүүр үг: #суралцах дур сонирхолгүй сурагчид #Дижитал технологи #математикийн хичээлийн аппликэйшн #идэвх ба хандлага #суурь судалгаа #туслах хэрэгсэл #тоо бодох чадвар
Хавсаргасан файл: