Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Гадаад хэл суралцагчдын хэл сурах арга барилын сонголт

Зохиогч:  Б.Болормаа-БС

Хамтран зохиогч:

Үйл явц: Боловсруулсан

Бүтээлийн товч тайлбар: Хураангуй: Тус судалгааны зорилго нь Иран улсын англи хэл суралцагчид гадаад хэл сурахад ямар барилуудыг хэрэглэж байгаа болон дотоод, гадаад сэдэлтэй ямар нэгэн холбоо хамаарал байдаг эсэхийг тодруулах. Сэдэл гэдэг нь (өөрийгөө тодорхойлох онол)-ын хүрээнд багтдаг ба дотоод, гадаад сэдэл нь хоорондоо эсрэгцсэн зүйл биш харин гадаад сэдэл нь дотоод сэдлийн үндэс болдог. Тус судалгаанд 72 суралцагчийг тэдгээрийн сэдэлийн баримжаа, хэл сурах арга барилуудыг нь тодруулах зорилгоор хамруулсан. Судалгааны үр дүнд дотоод сэдэл нь когнитив, метакогнитив барилуудтай салшгүй холбоотой гэдэг нь харагдсан. Хэдий тийм ч сэдлийн гадаад хэлбэр, тухайлбал:сэдлийн гадаад , тусгай хэлбэр нь хэл сурах арга барилын хэрэглээтэй салшгүй холбоотой биш. Харин гадаад сэдлийн хэлбэр нь эсрэгээрээ хэл сурах memory болон афектив барилтай мөн introjected сэдэл нь эсрэгээрээ танин мэдэхүйн буюу когнитив барилтай холбогдох нь харагдаж байна. Нэмж хэлэхэд, Иран суралцагчдын хувьд Англи хэл сурах дотоод сэдэлтэй, бусад төрлийн сурах арга барилаас илүүтэйгээр метакогнитив барилуудыг ихэвчлэн хэрэглэдэг болох нь судалгаагаар харагдсан.

Хэвлүүлсэн газар: Финланд

Хэвлүүлсэн огноо: 2012/11/01

Хуудасний тоо: 5

Түлхүүр үг: #хэл сурах арга барилууд #гадаад сэдэл #дотоод

Хавсаргасан файл:


Бүтээл нэмсэн:Б.Болормаа-БС