Тогтвортой хөгжихүйц боловсрол: Боловсролын салбарын удирдах ажилтнуудад зориулсан гарын авлага. УБ
Зохиогч:  Б.Тунгалаг
Хамтран зохиогч: [Т.Нэмэхжаргал:05.PDD050],[Б.Болортуяа:11.DGE270],[Т.Ганбаатар:06.DME020],[Л.Эрдэнэчимэг:11.DGE350]
Үйл явц: Боловсруулсан
Бүтээлийн товч тайлбар: Хураангуй
“Тогтвортой Хөгжлийн Боловсрол 10 жил” аян нь аливаа улс орны засгийн газарт өөрийн орны нөхцөл байдалд тохируулан, үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлт, боловсролын тогтолцоо, стратеги төлөвлөлтийг шинэчлэх зөв зохистой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгоод байгаа билээ. Дээрх үүргийг ажил мэргэжлийнхээ хариуцлага, онцлогийн дагуу боловсролын агуулгад тусгаж төлөвлөн хэрэгжүүлэх, бодитой үйл ажиллагааг эхлүүлэхэд тань энэхүү гарын авлага тус нэмэр болно гэдэгт бид найдаж байна.
Энэхүү гарын авлага бол үйл ажиллагааны бэлэн жор биш, харин боловсролын бодлого, практик үйл ажиллагаагаа ТХБ – ын үзэл санааны үүднээс эргэн харж, дүн шинжилгээ хийх, санаа авах зориулалт бүхий зааварчилгаа бөгөөд улс, үндэсний болоод аймаг, бүс нутаг, дүүргийн түвшний боловсролын бодлого төлөвлөлтөд ТХБ – ын үзэл санааг тусгаж, хэрэгжүүлэхэд оролцдог боловсролын салбарын бүх шатны байгууллагууд, тэнд ажилладаг бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгчид, сургуулийн захирал, багш сурган хүмүүжүүлэгчдэд зориулагдсан болно.
Хэвлүүлсэн газар: Мөнхийн үсэг принт
Хэвлүүлсэн огноо: 2011/08/28
Хуудасний тоо: 96
Түлхүүр үг: #тогтвортой хөгжлийн боловсрол