Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Д.Дагвасамбуу" Тосонцэнгэлийн мод боловсруулах үйлдвэр"

Зохиогч:  Г.Батцэнгэл

Хамтран зохиогч:

Үйл явц: Редакторласан

Бүтээлийн товч тайлбар:

Оршил

Энэ 2013онд, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уулын зүүн хөндийд Мод Боловсруулах Комбинат байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиож байна. Тосонцэнгэлийн Мод Боловсруулах Комбинат нь нэгэн үед олон хүний нөр их хөдөлмөр бүтээлээр бий болж, ажил амьдрал цогцолсон, Завхан аймагтаа төдийгүй улсдаа том сайхан үйлдвэрийн нэг байсан  юм. Тосонцэнгэлийн Мод Боловсруулах Комбинат гэж, уулын тууш мод унагах, цагаалах, ачих, тээвэрлэх, өргөх буулгах машин, модыг зүсэх тайрах, харуулдах өнгөлөх, нүхлэх наах, цахилгаан хөрөө рам, харуул өрөм, цахилгаан гаргадаг турбин, дизель гэх мэт өмнө байгаагүй төрөл бүрийн хүчирхэг техник шинээр нэвтэрсэн, тэдгээрийг хөдөөгийн малчин залуус чадварлаг эзэмшин ажиллуулж, гайхамшигтай шинэ үйлдвэр, хотыг богино хугацаанд бүтээхэд бидний үеийнхэн ахмадууд гар бие оролцож явсандаа бахархаж явдаг. Энэхүү гайхамшигтай сайхан үйлдвэртэй миний ажил амьдралын 28 жил салшгүй холбоотой явж ирсэн бөгөөд, өнөөдөр эргээд харахад энэхүү үйлдвэрийн түүхийн амьд гэрчүүдийн нэг болон үлдсэн тул  энэхүү түүхт ойд зориулж, Мод Боловсруулах Комбинат байгуулагдсан түүх, түүний хөгжил дэвшил, зогсонги байдал зэргээс гадна энэхүү үйлдвэрийг бүтээн байгуулахад гар бие оролцож явсан ахмадуудынхаа баатарлаг хөдөлмөр, гавъяаг сэргээн санаж, тэднийхээ эх орон, ард түмнийхээ төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байсан бахархууштай алдар гавъяаг магтан дурсаж мөнхжүүлэх, хойч үедээ, үйлдвэрийг барилцаж босголцож явсан ахмадуудынхаа үр хүүхэд, ач зээ нарт тэмдэглэн үлдээх үүднээс энэхүү дурдатгал номыг өөрийн чадах чинээгээрээ эмхэтгэн бичлээ. Нас 80 хол давсан миний хувьд ном бичих санаа өвөрлөөд бичиж эхэлсэн хугацаа нь давчуу богино, он цаг улирч ужиграхын хирээр зарим үйл явдал мартагдсан, түүх архивын материал олдоц муу, амьд түүх болсон ахмад буурлууд  маань бурханы орондоо очсон зэрэг бэрхшээл байсныг тэмдэглэхийн дээр, буруу ташаа, орхигдсон, хаягдсан зүйл байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй өвгөн буурал миний бие Та бүгдээс уучлалт гуйж хүлцэл өчье. Энэхүү номыг бичих явцад чадахын хирээр тусалж дэмжиж санаа оноо нэмэрлэж, холбогдох зураг хөрөг цуглуулах, тайлбар хийсэн найз нөхөд, настан буурлууд, хүү Д.Жамъяндорж, хүргэн Бэгзжав, охин Д.Саранцэцэг, номыг эмхэтгэн найруулах, хэвлэлд бэлтгэж ном болгох хэцүү гол ажлыг нугалж хийсэн сэтгэл судлалын доктор, дэд. профессорГ.Батцэнгэл, номыг хэвлэхэд санхүүгийн туслалцаа үзүүлсэн дүү Д.Эрдэнэчимэг, охин Д.Наранцэцэг нартаа баярласан талархсанаа илэ

Хэвлүүлсэн газар: соёмбопринтинг

Хэвлүүлсэн огноо: 2013/05/20

Хуудасний тоо: 181

Түлхүүр үг: #Тосонцэнгэлийн мод боловсруулах үйлдвэр #мод бэлтгэлийн аж ахуй #автобааз

Хавсаргасан файл:


Бүтээл нэмсэн:Г.Батцэнгэл