Органик биш хими. "Химийн бодлого"
Зохиогч:  А.Пэрлээ-Ойдов
Хамтран зохиогч: [Н.Наранцогт:04.GCH030]
Үйл явц: Бичиж хэвлүүлсэн
Бүтээлийн товч тайлбар: Энэхүү "Химийн бодлого" номыг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид химийн олимпиад, элсэлтийн ерөнхий шалгалтанд бие даан бэлтгэгчид болон химийн мэргэжлийг эзэмшихээр сонгон авсан сурагчдад туслах зорилготой бичлээ. Химийн бодлого номонд сурагчдын бодлого бодох арга барилд суралцахад тус дөхөм болгох үүднээс бүлэг бүрийн эхэнд онолын материалыг товч бичиж, хүндэвтэр бодлогуудын бодолтыг тайлбартайгаар орууллаа.Бодлогууд нь хөнгөнөөс хүнд уруу гэсэн дараалалтай бичигдсэн бөгөөд зарим бодлого нь химийн ерөнхий шалгалтын бодлогуудтай адил төстэй бодлогууд орсон болно.Энэхүү номыг ерөнхий хими, органик биш хими ба органик хими гэсэн гурван хэсэгтэйгээр бичлээ.
Хэвлүүлсэн газар: МУИС-ийн хэвлэх үйлдвэр
Хэвлүүлсэн огноо: 2012/02/01
Хуудасний тоо: 88 хуудастай
Түлхүүр үг: