Нэвтрэх хэсэг Нэвтрэх
6, 7 настай хүүхдийн сургуульд суралцах сэтгэл зүйн бэлтгэлийг Хятад, Монгол хүүхдийн жишээн дээр харьцуулан судалсан судалгаа

Зохиогч:  Т. Энхмаа

Хамтран зохиогч:

Үйл явц: Боловсруулсан

Бүтээлийн товч тайлбар:

Сургууль хүүхдэд дасан зохицдог уу? Эсвэл хүүхэд сургуульдаа дасан зохицдог уу? Хүүхэд сургуульд орох явдал нь тэдний нийгмийн харилцаанд шинэ өөрчлөлтийг бий болгодог. Сургуульд орохоос өмнө тэдэнд тоглоомын үйл ажиллагаа зонхилж байдаг бол сургуульд орсоноор тэдний харилцааны дадлага чадвар чухлаар шаардагдана. Сургуульд орсоноор тэд хүний эзэмшвэл зохих шинжлэх ухааныг танин мэдэж, бусдад болон өөртөө итгэх итгэл, бие даасан ба хамааралтай байх хэм хэмжээг ойлгох сэтгэл зүйн суурь бэлтгэлийг эзэмшиж, насанд хүрэгчид ба үе тэнгийнхэнтэйгээ харилцах дадлага чадвар онцгой үүрэгтэй байна. Сургуулийн орчинд дасан зохицох нь  хүүхдийн сургуульд суралцах сэтгэл зүйн бэлтгэлээс  ихээхэн шалтгаалдаг. Хүүхдийн сургуульд суралцахад сэтгэл зүйн хувьд бэлтгэж өгөх нь цаашид сургуулийн орчинд амархан дасан зохицдог. Сэтгэл зүйн бэлтгэл дутуу дулимаг байвал хүүхэд сургуульд суралцах явдал тэдэнд эргээд дарамт болон хувирдаг. Иймээс хүүхдийн сургуульд суралцах сэтгэл зүйн бэлтгэл гэдэг нь тун чухал юм. 

Хэвлүүлсэн газар: БНХАУ, Хөх хот

Хэвлүүлсэн огноо: 2013/05/24

Хуудасний тоо: 32

Түлхүүр үг: #Сургуулийн нас #Сургуульд суралцах сэтгэл зүйн бэлтгэл #Биеэ даах чадвар #өөртөө итгэх итгэл #Сургуулийн орчинд дасан зохицох


Бүтээл нэмсэн:Т. Энхмаа